Дундговьд зорчигчтой автобус машинтай мөргөлдөж 2 хүн нас баржээ

Дундговьд зорчигчтой автобус машинтай мөргөлдөж 2 хүн нас баржээ

Дундговьд зорчигчтой автобус машинтай мөргөлдөж 2 хүн нас баржээ

Дундговь аймгийн Хулд сум /аймгийн төвөөс баруун урд зүгт 113 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ өнөөдөр /2023.11.21/ суудлын автомашин, зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, хоёр хүн нас барсан зам тээврийн осол гарчээ.

Ослоор суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдсан байна.

ОБЕГ-аас тодруулахад тус ослын дуудлагыг өнөөдөр 17:00 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажилласан Алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан Ниссан-Эдван” загварын дөрвөн зорчигчтой суудлын автомашин, Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 хүн тээвэрлэж явсан “Юниверс” загварын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн нас барсан байсан. Жолооч М бүхээгтээ хавчуулагдсан байсныг таван минут ажиллан эсэн мэнд гаргаж, Хулд сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн гэлээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, цасан шуургатай байгаа тул орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа. Иймд орон нутаг руу зорчих иргэд анхаарал сэрэмжтэй хурдаа тохируулж зорчихыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-21 202.21.107.25

Mmmmm

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж