Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нарыг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив   

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нарыг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив   

Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нарыг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив   

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2023.11.21) болж, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулж байгаагаа мэдэгдлээ. Хуульд зааснаар байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил, дахин жилийн хугацаагаар улируулан сонгож болно гэж заасан байдаг аж. Тиймээс бүлгээс дээрх саналыг гаргажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь саналыг дэмжив.

Г.Тэмүүлэн нь 2003 онд АНУ-ын олон улсын харилцааны сургуулийг бакалавр, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2016 оноос өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа аж.

Мөн УИХ-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2023.11.21) болж, тус байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах санал гаргасныг УИХ дахь  МАН-ын бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан танилцуулсныг гишүүдийн олонх нь дэмжив.

Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.

Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид Төрийн удирдлагын менежер, БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахин судлал, БНХАУ-ын Жан Жа Жиэ хотод Аялал жуулчлалын удирдах ажилтны чиглэлээр суралцан төгсчээ.

Тэрбээр, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, “Ворлд транс” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ.

2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж