Автобусны смарт картнаас татгалзах хүсэлтээ БНСУ-д гаргажээ

Автобусны смарт картнаас татгалзах хүсэлтээ БНСУ-д гаргажээ

Автобусны смарт картнаас татгалзах хүсэлтээ БНСУ-д гаргажээ

2015 оны долдугаар сараас эхлэн нийтийн тээврийн автобусаар зорчих иргэд смарт картыг ашиглах болсон. Жил ахих бүрд смарт карт ашиглагч ихэссэн ч үлдэгдэл хүрэхгүй байх, картаа хаях зэргээр бэлэн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих зөрчил арилаагүй. Тодруулбал, тус салбарын алдагдал гурав дахин нэмэгдэж 200 гаруй тэрбум төгрөгт хүрээд байгаа. Алдагдалд хүрч байгаа гол шалтгаануудын нэг нь автобусаар зорчиж байгаа нийт иргэдийн 50 хувь нь үнэ төлбөргүй зорчиж байна. Тиймээс төлбөргүй зорчилтын үр дүнг тооцох шаардлага үүсч байгаа төдийгүй нийтийн тээвэрт олгодог төсвийн зарцуулалтыг үр дүнтэй болгох хэрэгцээ үүсээд буй.

Нийтийн тээврийн салбарын алдагдлыг арилгахын тулд нэгдсэн байдлаар зорчигчдыг тоолох, хянах, түүний дараагаар автобусаар зорчиж байгаа иргэн бүр зохих хэмжээний төлбөрөө заавал төлж  үйлчлүүлэх зэрэг асуудлыг хянахын тулд зохицуулалт хийхээр болжээ.

Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээс гадна 2020-2023 онд алдагдал нь тасралтгүй өссөн тус салбарын үйлчилгээг сайжруулахаар төлөвлөжээ. Одоогоос найман жилийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээнд самарт карт ашиглаж эхэлснээр үйлчилгээний стандартыг сайжруулах, парк шинэчлэл хийх, үйлчлүүлж байхдаа даатгалд хамрагдах боломжийг бий болгохыг онцолж байсан. Харин одоо энэ тогтолцоог өөрчилж, смарт картын нэмэлт захиалгыг цуцалж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийг хангах зориулалттай цахим төлбөрийн системээр үйлчлүүлэх картыг нийлүүлэгчээс дахин авахгүй хүсэлтээ БНСУ-ын харилцагч компанид илэрхийлжээ.

Автобусны картыг нэвтрүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Даргатай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдсан. Тус компани “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Нийтийн тээрийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд тухайн төсөл нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал байсан гэдгийг онцолдог.
Төслийн хүрээнд смарт картыг үйлчилгээнд оруулж, нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлж буй.
Тус төслийн санхүүжүүлэгч нь “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. “Кореа Смарт Карт Корпораци” нь тус систем анх 2004 онд Өмнөд Солонгос улсад нэвтрүүлсэн бөгөөд түүнээс дэлхийн олон улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн хамгийн шилдэг корпорациудын нэг юм. 2015 оны долдугаар сараас эхлэн албан ёсоор “U money” картаар иргэд зорчиж эхэлсэн.
Харин ирэх оноос автобусаар зорчих иргэд смарт картаар заавал зорчих шаардлагагүй болж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхээ 2023-11-22 66.181.185.246

ах Содэрдэнэ болон Бат үүл,Баттулга нар солонголын ком хувь эзэмшигч гэсэн

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.97

шилэн болгочих

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.97

одоо өөрсдөө чаднаа.хяналт гээч юм тун их хэрэгтэй дээ.

Avatar

Нийслэлийн иргэн 2023-11-22 124.60.101.193

картаа болиод бэлэн мөнгөд шилжих гэж байгаа бол хойш алхам ухарч бна гэсэн үг жолооч гар дээрээ мөнгө авахыг болиулах хүн бүр карт(смарт утаснаасаа app ашиглан) хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй картнаас алдагдал хүлээж бгаа гэдэгт итгэхгүй бна картаа худалддаг биздээ

Avatar

TSengel 2023-11-22 66.181.161.98

Belen mongonii hairtsag dawhar bairluulaldaa,joloochid bich tiishee l hiine shuu dee.Solongosd busd odoo ch hairtsag ni baij l baidag.kartaa tseneglej amjaagui hun belen mongoo hairtsagt hiigeed l ordog.

Avatar

Зочин 2023-11-22 202.126.88.214

Нэг өдөр нэг автобусанд сууж үзлээ яг жолоочийн хажуу хэдэн төгрөг авдаг юм гээд сонирхоод бэлэн мөнгө өгч байгааг тооллоо 1 орчимд 22000 мянгийг олчихлоо шүү жолооч залуу

Avatar

Зочин 2023-11-22 1.210.0.38

Эргүү коммунистууд

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.87

Юу ч байгаад нэмэргүй ацнууд юм даа.Одоо яахав дээ хэрүүлч кондуктартай билет тасалдаг үедээ буцаад орж дээ Нүдний булайнууд хэдэн он билээ

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

)) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.188.189

Зах зээлийн зарчмаар нь орхи. Үнээ нэм үйлчилгээ сайжирна. Олон компанид эрх олго.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.191.93

Ахиад энэ муу новшнуудын шинэ мөнгө олох ,идэх уух Нямбаатар хувилбар нь эхлэх гэж байгааг ойлго малуудаа.

Avatar

Balai erguu ats 2023-11-22 43.242.241.151

Ardchilsan namiin teneg l***r biz chi bol !!! tanai ardchilsan namiin chin hiisen mongold eelgui buh mongo ni SO-ruu ursdag yum hiij hediig tsavchsan bol yadaj mongoldoo uldeh yum hiij bgaa bol demjij sur alaa

Avatar

Зочин 2023-11-22 66.181.160.26

ЯМАР ӨНДӨР ТАТААС ВЭ?

Компаниуд нь дата мэдээллээ өгдөггүй эсвэл худлаа өгдөг байсан бол орлогоо нуудаг нь тодорхой, харин нөгөө юмуу жолооч хармайлдаг нэрээр амыг нь таглаад байсан юм биш үү?

Avatar

Bat-Uul balai 2023-11-22 43.242.241.151

Tiim shuu … mongold uldeh mongonii system nevtruuleeguin gai

Avatar

Зочин 2023-11-22 66.181.161.170

Улаанбаатар Смарт Карт ХХК чинь Я.Содбаатарын ээлжит бизнис шүү дээ.

Avatar

Иргэн 2023-11-22 103.57.93.114

Мөнгөний хайрцгийг авсан нь туйлын буруу үйлдэл байв. Смарт карт нэвтрүүлэх цаг нь болоогүй байв. Аж ахуйн ажлаа намтай , сонгуультай холбодог нь бүр ч буруу.

Avatar

Нэргүй 2023-11-22 133.13.88.197

хамгийн сүүлд би сухдаа 10 хүнээс 2 хүн дарсан. нэг нь би дарахад баярлалаа, нэг н хөнгөлөлттэй зорчигч гэсэн. бусад нь ерөөсөө дараагүй. асуудал тэнд байна

Avatar

Нэргүй 2023-11-22 133.13.88.197

монгол кмопани ороод бүр дордож балай юм болох вий дээ

Avatar

Нэргүй 2023-11-22 202.131.245.34

Тухайн өдрийн орлого нь жолоочийн цалинтай хамааралтай байдаг бол жолооч заавал карт уншуулахыг шаардана. Одоо бол өөрт нь огт хамааралгүй тул картыг уншуулах нь падлийгүй, бэлэн мөнгө авах нь өөрт ашигтай, компанид нь ашигггүй байна. Мөн жолооч бэлэн мөнгө авч байгаа зөрчлийг компани нь камераар хянаж байх ёстой.

Avatar

Зочин 2023-11-22 86.111.139.207

яг за,дээр нь үе үе гэнэт гэнэт шалгалт оруулаад мөнгөө төлөөгүйг нь зад торгодог байх ёстой. Нэг инээдэмтэй яриа Швейцарид яригддаг юм.Алдарт Кофи Аннан билүү,оюутан залуу үедээ тэнд сурдаг байжээ.1удаа яалтчгүй мөнгөгүй таараад торгуульж гэнээ хэ хэ хэ.Тэгээд торгуулиа төлнөдөө гэж бодоод мартсан байжээ…Өчнөөн жилийн дараа НҮБийн хуралд оролцохоор ирсэн чинь таны манай улсад төлөхөө мартсан автобусны мөнгөны хүү нь өсөөд ийм болжээ гээд өчнөөн мөнгөны тоо харуулж гэнээ.онигооишиг зүйл яригд

Avatar

Нэргүй 2023-11-22 202.131.227.82

ХИЙСЭН ДЭВШИЛТТЭЙ АЖЛААСАА ЯАГААД ИНГЭЭД УХРААД БАЙДАГ ЮМ БЭ. МАШ ХАРАМСАЛТАЙ

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.177.107

Тэр картных нь хамаг дата мэдээлэл нь нууц, төлбөр нь хотын нийтийн тээвэртээ ордоггүй байсан гэхээр хэний халаасанд ордог байсан хэрэг вэ

Avatar

Үхэр монгол 2023-11-22 66.181.186.31

ээ пяз. долоон буудлын должин эмгэн балдан 2ын атуусаар тэнэсэн мэдээ захын пак кимд ямар ацны хамаа байна? банкны картын мэдээлэл бол бас яая гэхсэн.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.21.107.40

Өнөөдөртөө зөв. Бэлэн болоогүй байгаа нийгэмд ямар нэг технилоги хүчээр нэвтрүүлэх нь алдагдал л авчирна. Иргэдийн орлого амьжиргаа, боловсрол, хэрэглээ тэнгэр газар шиг ялгаатай бхад Батүүл хоосон мөрөөдөл тулгасан. Эртхэн энэ картаасаа татгалзсан бол өнөөдөр автобус компанууд аль хэдийнээ цулайчихсан бх байлаа. Өнөөдөр автобусны жолооч 1 өдөрт дор хаяж 500к ын сул орлого олчихож бна.

Avatar

89798 2023-11-22 202.21.108.62

Манайх ийм учраас л хэзээ ч хөгжихгүй. Та нар картаа дарахгүй байгаа юм чинь бид нар болилоо за юу гэшш. Асуудалд шийдэл хайна гэж хэзээ ч байхгүй. Дандаа нэг гомдсон, тунирхсан сэтгэл хөдлөлдөө захирагдсан шийдвэрээр төрийн ажил хийнэ. Төр эрүүл ухаан логикоор шийдвэр гаргах ёстой. Төр бас төмөр нүүртэй, хатуу байх хэрэгтэй.
Үлдэгдэл хүрэлцэхгүй үед шууд автобусанд тэр дор нь цэнэглэж болдог төхөөрөмж суурилуулах уу, картаа 5 өдөр дараалж зурвал 1000т буцааж олгодог байх уу гээд шийдэл бий дээ

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

кондуктор гэдэг балар эртний үйлчилгээг сэргээж солиоров оо!!!!! Тэгвэл хэн ч автобусанд суухгүй!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.115.62

автобусны жолооч нар нь орлогыг нь хамаад бна ш дээ!!!!!

Avatar

Зочин 2023-11-22 59.153.112.243

Анхнаасаа л бутээгуй юм санаачилсан ш дээ Оюутан цэ
Ргийнхэн ахмадууд унэгуй явдаг Улсаас хэд гарсан аудит оруулмаар Завшсан байгаа даа Тэгсэн дорвол ахмадуудад багахан монгийг бэлнээр огоод зорчихдоо толоод явдаг болох хэоэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-22 202.72.245.121

кондуктор нтр гэсэн балай юм руугаа эргэх гээд байгаа юм биш биз дээ. Картаар үйлчилж эхэлсэн нь дэвшил шүү. Технологио сайжруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-11-22 66.181.179.114

Технологи нь сайн. Нэгдүгээрт хүмүүсээ САЙЖРУУЛАХ хэрэгтэй, хоёрдугаарт хэрэгжүүлэлтээ сайжруулах хэрэгтэй. Шалгалт байнга хийж, торгодог болох хэрэгтэй.

Avatar

Хотын даргад нэр дэвшигч 2023-11-22 203.169.48.150

нэг алхам урагш, хоёр алхам хойш

Avatar

Нэргүй 2023-11-22 203.17.23.177

КОНДУКТАР АВГАЙ НАР АЖИЛЛУУЛЖ, АЖЛЫН БАЙР НЭМНЭ ГЭЭЧ

Avatar

Нэргүй 2023-11-22 43.228.129.131

Зөв зөв, ядаж дата мэдээлэлээ ч өгдөггүй, зорчигчдын урсгалыг хянамаар байдаг, юу ч гаргаж өгдөггүй юм гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж