Автобусны смарт картнаас татгалзах хүсэлтээ БНСУ-д гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Автобусны смарт картнаас татгалзах хүсэлтээ БНСУ-д гаргажээ

Автобусны смарт картнаас татгалзах хүсэлтээ БНСУ-д гаргажээ

2015 оны долдугаар сараас эхлэн нийтийн тээврийн автобусаар зорчих иргэд смарт картыг ашиглах болсон. Жил ахих бүрд смарт карт ашиглагч ихэссэн ч үлдэгдэл хүрэхгүй байх, картаа хаях зэргээр бэлэн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих зөрчил арилаагүй. Тодруулбал, тус салбарын алдагдал гурав дахин нэмэгдэж 200 гаруй тэрбум төгрөгт хүрээд байгаа. Алдагдалд хүрч байгаа гол шалтгаануудын нэг нь автобусаар зорчиж байгаа нийт иргэдийн 50 хувь нь үнэ төлбөргүй зорчиж байна. Тиймээс төлбөргүй зорчилтын үр дүнг тооцох шаардлага үүсч байгаа төдийгүй нийтийн тээвэрт олгодог төсвийн зарцуулалтыг үр дүнтэй болгох хэрэгцээ үүсээд буй.

Нийтийн тээврийн салбарын алдагдлыг арилгахын тулд нэгдсэн байдлаар зорчигчдыг тоолох, хянах, түүний дараагаар автобусаар зорчиж байгаа иргэн бүр зохих хэмжээний төлбөрөө заавал төлж  үйлчлүүлэх зэрэг асуудлыг хянахын тулд зохицуулалт хийхээр болжээ.

Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээс гадна 2020-2023 онд алдагдал нь тасралтгүй өссөн тус салбарын үйлчилгээг сайжруулахаар төлөвлөжээ. Одоогоос найман жилийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээнд самарт карт ашиглаж эхэлснээр үйлчилгээний стандартыг сайжруулах, парк шинэчлэл хийх, үйлчлүүлж байхдаа даатгалд хамрагдах боломжийг бий болгохыг онцолж байсан. Харин одоо энэ тогтолцоог өөрчилж, смарт картын нэмэлт захиалгыг цуцалж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийг хангах зориулалттай цахим төлбөрийн системээр үйлчлүүлэх картыг нийлүүлэгчээс дахин авахгүй хүсэлтээ БНСУ-ын харилцагч компанид илэрхийлжээ.

Автобусны картыг нэвтрүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Даргатай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдсан. Тус компани “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Нийтийн тээрийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд тухайн төсөл нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал байсан гэдгийг онцолдог.
Төслийн хүрээнд смарт картыг үйлчилгээнд оруулж, нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлж буй.
Тус төслийн санхүүжүүлэгч нь “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. “Кореа Смарт Карт Корпораци” нь тус систем анх 2004 онд Өмнөд Солонгос улсад нэвтрүүлсэн бөгөөд түүнээс дэлхийн олон улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн хамгийн шилдэг корпорациудын нэг юм. 2015 оны долдугаар сараас эхлэн албан ёсоор “U money” картаар иргэд зорчиж эхэлсэн.
Харин ирэх оноос автобусаар зорчих иргэд смарт картаар заавал зорчих шаардлагагүй болж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж