УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, дараагийн дарга нарыг нэр дэвшүүлж, тодруулахад баримтлах зарчмыг хэлэлцэж тогтсон. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан нарыг улираан сонгов.
УИХ-ын нийт 11 байнгын хороотой.
- Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар
- Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг
- Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
- Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нар байдаг.