Хулгайг боомилохоос илүү “хулгайчийг бариа” гэж бархирах…

Хулгайг боомилохоос илүү “хулгайчийг бариа” гэж бархирах…

Хулгайг боомилохоос илүү “хулгайчийг бариа” гэж бархирах…

Бид үндсэндээ хулгай л ярьсаар иржээ. Ярьдаг боллоо. Ярьсаар байх нь, цаашдаа.

Хулгай хийснийг нь мэдсээр байж, өөршөөх, тохирох, зохицох, хялбаршуулах замаар хулгайчдыг өөгшүүлж байна. Ер нь тогтолцоо нь тийм. Хулгайн эсрэг хуулийн зохицуулалтыг багадуулж, яг ижилхэн хэрэг үйлдсэн хоёр хүнд харилцан адилгүй шийтгэл оногдуулж ирсэн. Тэрбумаар хулгайлаад хэдэн сая төгрөгөөр торгоод явуулдаг нэгэн байхад сая төгрөг хулгайлаад тэрбумын төлбөрт унадаг нөгөө нь байна. Улстөрчид нэгнийгээ барьцаалах бүхэл бүтэн арга технологи нэвтрүүлчихсэн.

Тиймээс хэн ч авлигагүй орчин бий болгох, хулгайг үндсээр нь таслан зогсоох гарц шийдэл эрэлхийлж ярьдаггүй. Ярихыг хүсдэггүй. Наад зах нь хулгай хийх боломжийг хуулиар нээгээд өгчихдөг.

Эрх баригч МАН-ын үнэмлэхгүй олонхийг бүрдүүлж буй УИХ 2016 оноос хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль (Тендерийн хууль)-д 20 удаа өөрчлөлт оруулжээ.

Ингэхдээ зөвхөн 2022 онд таван удаагийн өөрчлөлт хийсэн. Энэ хугацаанд Covid-19 цар тахлын төсөв, Хөгжлийн банк, нүүрс, автобусны зэрэг зууны луйвар хулгай гарсан гэхээр Тендерийн хуулийн хийдэл цоорхойг зассан бус харин ч хулгайлах боломжоо олшруулсан байгаа юм.

Тэгвэл 2007 оноос хойш Тендерийн хуульд нийт 36 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ болгонд хулгай явагдсан. Ямар ч сонгон шалгаруулалтгүй төсвийн мөнгө зарцуулах эрхийг хэн нэгэн даргад шууд олгож ирэв. Хамгийн сүүлд илэрсэн хэрэг нь “Ногоон” автобусны хулгай бөгөөд Тагнуулын ерөнхий газар гэдэг ганцхан субъект нэг марзан тайлбар хийж өгснөөр Тендерийн хуулийн зүйл заалтууд үйлчлэлгүй болгосон. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улсын нууцад оруулсан гэдэг үндэслэлүүдээр Тендерийн хуулиар шууд худалдан авах эрх бий болгодог.

Тендерийн хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан.

Ердөө ганцхан энэ заалтаар олон их наядын дүнтэй хулгайг халхавчлав. Тэгэхээр энэ заалт өөрөө асар том хулгайн сүлжээг бий болгож байна. Үүнийг Тагнуулын байгууллагын зөвлөмжөөр хийсэн гэдгээ нийслэл Улаанбаатар хотын экс удирдлагууд мэдэгдчихсэн.

Нэгэнт Тагнуулын байгууллага улсын нууцаар хамгаалах тайлбар бичээд өгчихсөн байхад, түүнийх нь араас Авлигатай тэмцэх газар /АТГ/ хэрэг үүсгэж шалгана гэдэг бүтэшгүй зүйл болж хувирдаг. Тэр нь хуулийнхан хэрэгт үзэмжээрээ хандах боломж олгоод байна. Жишээлбэл, АТГ “ногоон” автобусны хулгайгаар түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан гэж мэдэгдэл хийх далимаараа яг худалдан авалтыг хариуцсан хотын дарга асан Д.Сумъяабазарыг шалгаагүй гэж дуулгав.

Нэг л их цээжээ түмбийлгэсэн сайд дарга нар гарч ирэн, сүртэй мэдэгдэл хийхээс илүүтэй хулгай хийх боломжийг хуулиар хориглох нь чухал байна. "Хулайчийг бариарай" хэмээн бархиран гарыг нь үнсээгүй нэгнийг намнах…  Эцэстээ авлига, албан тушаалын хэрэг шагналын маягтай болж хувирсан. Хамгийн сүүлд нүүрсний ордын “Багануур”, Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Эрдэнэс силвер ресурс” компанийн удирдлагууд тэрбумаар тоологдох авлига авсан нь тогтоогдсон байхад тус бүрийг нь 20 гаруй сая төгрөгөөр торгож, хэргийг хаав.

Гэтэл нөгөө шударга дарга нар үүнийг зүв зүгээр хараад сууж байсан. Энэ бол эс үйлдэхүүн асуудал.

Энэ бүгдээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, мөн УИХ дахь эрх баригчдын бүдүүн бүлэг үнэхээр хулгайтай чин хүсэл тэмүүллээр тэмцэж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэд Тендерийн хуулийн цоорхойг өөрчлөлт хийх замаар нөхөхгүйгээр хулгайтай тэмцэж чадахгүй. Үүнийг ам, ажлын зөрүү гэдэг. Хэрвээ ам, ажил хоёр нь зөрж байгаа бол түүнийг “Бэлэн ам, шалдан гуя” гээд тодорхойлчиход гэмгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 202.170.65.55

Намайг алчихгүй бол чөмгөөн дунтартал яана гээд байсан. яг л хэвээрээ бүр цэцэглүүлсэн байх шив

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Zochin 2023-11-22 202.9.40.243

MAN AN nam ni l oor blhoos bvgdeeree biznes nohdvvd hulgaich gj vnen.
Elbegdorjiin site aa. Ardiin namiin hulgain talaar yrij bga chn sn hereg. Ghdee AN iin tuhai yag d yrihgvi bna. Elbegdorj president bhdaa Dorligjaw iin hergiig haatsn gd yriad bhiin. Biznessman nar s say say $ dollar r ni
deerem hiisn. Nvgliig ni ohin ni yaj vvrsniig haraa bzdee. Turkey d yaj nohoin vhleer vhseniig haraa bzdee. Omhii huwalzuud

Avatar

Зочин 2023-11-22 103.212.119.82

МАН-Авилгал хоёр ихэр юм.
Манай өнөөгийн төрх юм.
Гурилсүх Оюундутуу хоёр цус ойртсон ах дүүс
Хулгай дээрмийн нөхөр …

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.90.54

Энэ 3 малаас өөр шудрага боловсролтой залуус, туршлагатай ахмадууд аль аль нь байна.Хийрхсэн, эргүү иргэдэд ахиад 20 жил асар их золиос хэрэгтэй.Дэлхий өөрчлөгдөж, хөгжиж энэ улсыг чирэхээс, лантуудахаас өөр нэмэргүй.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.55.188.43

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.178.220

Авлигатай тэмцэх талаар Оюун-Эрдэнэ нь ярих л юм, тоож байгаа хүн байгаа юм уу? Харин хуулийн том байгууллагыг томилдог эрхтэй Ерөнхийлөгч нь огт дуугарахгүй, хүнс, мод яриад өөр улсад байгаа хүн шиг л суугаад байх юм??!! ТӨРийг эрүүлжүүлэх асуудал Төрийн тэргүүнд хамаагүй болчихсон юм байх даа??!! АТГ, Прокурор, Тагнуулын дарга нараа солихоос эхлээд хийх ёстой, хийж чадах ажил байх шиг л байх юм???

Avatar

Нэргүй 2023-11-22 43.228.130.63

oorsdoo hulgaich blsn shdee

Avatar

Зочин 2023-11-22 66.181.161.170

Хулгайг боомилохоор л импортын орлого өсөөд, эдийн засаг зогсчихоод байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ?

Avatar

Зочин 2023-11-22 66.181.161.170

Экспортын орлого гэх гэсэн.

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.193

Хүүк Данх хоёр бол бэлэн ам шалдан гуя шдээ ард түмэнтэйгээ нийлж тэмцэнэ гэчихээд ард түмнээ ядууралруу түлхэж өөрсдийн хулгайч нар аа хамгаалж байгаа

Avatar

Нэргүй 2023-11-22 202.126.88.186

МАНгар МАНГАСУУДЫН авлига хулгайтай тэмцэнэ гэж юу байх вэ дээ. Хуулиар бүх боломжыг нь нээж өгөөд, ял завхруулах бүх заалтаа хуулиар олгочихоод шүүх рүү дайраад л, харанхуй массыг турхирчихаад ард нь инээлдээд сууж байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж