Н.Алтанхуяг VS Г.Сайханбаяр

Н.Алтанхуяг VS Г.Сайханбаяр

Энэ долоо хоногийн VS буландаа цэрэг амь насаа алдсан асуудлыг онцолж байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг шүүмжилсэн. Уг асуудалтай холбоотой Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр НББХ-ны хуралдаанд байр сууриа илэрхийллээ. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. 


 

Н.Алтанхуяг
УИХ-ын гишүүн

Та нар одоо ажлаа хийхгүй юм уу. Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдээд байх юм. Батлан хамгаалах сайдын мэддэг нэг цэрэг байдаггүй юм аа. Намын бүлэг нь сайддаа хариуцлага тооцохгүй юм уу. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй. Төсвөө батлачихаад та нар аз жаргалтай сууцгааж байна. Гэтэл энэ төсөв чинь ард түмний амьдралд нэг ч дэм болохгүй. Төсвийг нохойн амаар нь нийлүүлээд л хаячихлаа. Монгол төрийн ам нохойн амаар нийлчихлээ. Ард түмэнд дэм бол, мөнгөний бодлоготой нийцэх нэг ч төсөв батлаагүй. Тогтворжуулалтын өв сан болон, Ирээдүйн өв санг Ч.Хүрэлбаатар аваад идчихсэн. Ирээдүйн өв сангийн мөнгийг хүүхдийн мөнгө рүү авч хийчихээд үлдэгдлийг нь өсгөхгүй байгаа. Та нар Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нарын үгэнд итгээд улсаа дампууруулж байна. 100 мянган хүний дэмжлэг авсан НӨАТ-ын хувь нэмэх асуудал яасан бэ. Дээр нь хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулна гээд захиргааны арга хэрэглээд явж байна. Торгоно, цагдан хорино гээд байх юм. Эдийн засгийн арга механизмаар шийдмээр байна. Эмнэлэг, сургууль руугаа яаж орох юм. Сонгууль гээд тойрог дээрээ л ажиллаад байна. Энэ жилийн утаа, түлш яах юм бэ. Танай бүлэг ажлаа хийгээд, ард түмнээ бодмоор байна.

Г.Сайханбаяр
Батлан хамгаалахын сайд

Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэсэгт хүчний салбарт гаргахгүй алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй. Тэр ангид алба хааж байсан, алба хаагаад 20 хонож буй алба хаагчдыг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан тав орчим цэргийн алба хаагч байсан. Одоогоор эмнэлэгт хэвтүүлж байна. Эхнээсээ эмчилгээ хийлгээд гарч байна. Тухайн нас барсан цэргийг ямар шалтгааны улмаас нас барсныг бид хэлэх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

Иргэн 2023-11-22 66.181.190.149

Алтанхуяг гэж шавьшганасан пидда баахан бондын зээл авч хойч үеээр маань төлүүлэх адгийн ажил хийсэн. Өрөө төлөөд Увсруугаа зайлаарай

Avatar

Сараа 2023-11-22 43.228.130.77

Хүний амь насны тухай ярьсан байна Алтан хуяг.Мөнгө яриад байх юм чи.мэдрэлээ үзүүл малаа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.178.220

Монголд хугацаат цэрэгт балчир хүүхдүүдийг ганц жилээр татаж хооллож байгаад буцаадаг үр ашиггүй тогтолцоо хэрэггүй, харин цомхон, чадварлаг, мэргэжлийн арми хэрэгтэй!!! Орос школтой захиргаадлын сэтгэлгээтэй генералууд шинэ юм сэдэхгүй ээ?!!!

Avatar

Нэргүй 2023-11-22 202.70.36.227

Зовлонгоор улс төр хийнэ гэдэг энэ үү?

Avatar

И 2023-11-22 202.21.108.15

төсөв нь гишүүн бүр тойрогоо усалсан олон хөрөнгө оруулалтын ажил эхлүүлсэн. тэр нь эхлэх нь юу л бол, гэхдээ 24 оны мөнгө нь сонгуульд.
БХСайд Күүктэйгээ тохиролцоод цагдаа, шүүхтэйгээ хуйвалдчихсан гээд их пээдгэр байна.

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.47.33

Тан нар төсвийн мөнгөөр жоохон хөөцөлдмөөр юмаа. Төсөв мөнгө ард түмэндээ шингэхгүй юм бол ул ядуу болно

Avatar

MGL 2023-11-22 66.181.179.126

Хүний зовлонгоор бизнес хийхээ боль Өнөрөө.

Avatar

Нэргүй 2023-11-22 139.5.216.193

Огцороочээ ямар ичдэггүй зовдоггүй ёс суртахуунгүй мэдрэмжгүй сайд вэ .энэ сайданцар армид шинэчлэл хийж чадахгүй боловсрол ч хүрэхгүй яг эртний танк хүлдэг үеийнхтэй ижил түвшинд байна

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.186.118

АРМИД БУГШИЖ ИДЭЭЛСЭН ОЛОН ЖИЛИЙН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНААС БОЛЖ АМЬ НАС , АМЬДРАЛААРАА ОЛОН ЖИЛ ХОХИРСОН АМЬД КЕЙСҮҮДИЙГ АМЬДААР НЬ АРД ТҮМЭНД ХАРУУЛЖ, СОНСГОЖ ӨГСӨН ӨНӨРӨӨ СЭТГҮҮЛЧИД ИХ БАЯРЛАЛЛАА. САЯХАН САЙХАНБАЯР САЙД АРМИД ДҮРМИЙН БУС ХАРИЛЦАА БАЙХГҮЙ, ЗОДОЖ ЦОХИХ ГЭМТ ХЭРЭГ ГАРДАГГҮЙ ГЭЖ ХЭЭВ НЭГ ЯРЬЖ БАЙСНЫГ САНАХААР ОЙ ГУТАЖ БАЙНА. ЭНЭ ЛАВ АМЬД ХҮН БИШ, РОБОРТ БАЙХАА. ЭНЭ НЬ АРД ТҮМНИЙГ БҮГДЭЭРЭЭ ДҮЛИЙ, ЧИХГҮЙ, ТЭР ЯДУУЧУУДАД АМЬДРАХ ЭРХ Ч БАЙХГҮЙ,

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.186.118

ҮРГЭЛЖЛЭЛ: ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН ХҮМҮҮС ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БӨГӨӨД АЛБАН ТУШААЛТНУУДЫН ОЛОН ЖИЛ АРЬСАА ХАМГААЛЖ БУЙ ДҮР ЗУРАГ. ӨНӨРӨӨ ЭНЭ ИХ ЖИНТЭЙ , ХЭЦҮҮ НЭВТРҮҮЛГИЙГ ХИЙЖ, ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААГ НЬ, ҮР ДҮНГ НЬ СОХОР ХҮНД Ч, САЙХАНБАЯР Ч ТЭМТРЭГДЭХЭЭР ХИЙЖ ЧАДЛАА. ҮНЭНДЭЭ ӨНӨРӨӨ ШИГ СЭТГҮҮЛЧ БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨРИЙН ГАЛ ГОЛОМТЫГ УУГУУЛЖ БАЙНА. 10 СЭТГҮҮЛЧТЭЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ УУГИХ БИШ, БАДАМЛАЖ АСАХ ЮМ БАЙНА. ИРГЭДЭЭ БОДМООР ЮМ БАЙНА…

Avatar

зочин 2023-11-22 103.57.92.114

Шир царайлсан Хүүрээ огцроочээ

Avatar

Бадарч тахар 2023-11-22 66.181.180.131

Энэ Сайханбаяр Хүрэлсүхийн найз юмуу ! том том дуугараад пээдэлзээд байх юм ! өөр хүн байсан бол аль эрт огцрох тушаалаа авчихсан байгаа ! Хүүкийн унаган багын бүр цэцэрлэгийн найз нь учраас л байгаад байгаа юмуу !!

Avatar

Нэргүй 2023-11-22 202.9.46.252

Огцрооч ээ.

Avatar

Нэргүй 2023-11-22 59.153.86.200

Хүрэлсүх гуай найзыгаа сайдаа нь буулга даа

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.183.36

kkk. Erunhii kmandlagch maani ug ni es zuin hariutslaga huleehee sain meddeg tul bi erunhiilegch,armiin erunhii komandlagchaasaa uuriin huselteer oktsroh ch yum biluu?!

Avatar

Зочин 2023-11-22 59.153.112.243

Алтанхуяг зов ярьж байна яэгэ сайд дэндуу юмаа Зорчил байхгуй гээд л гурийгээд Очигдрийн заригийн уулзалтын бичлэгийг армиййн хэмжээнд узуулэх хэоэгтэй Хоерт тэр юу ч хицйдэггуй Иргэний зовлолоо тарааж амиаа алдсан оюутан цэргийн аав Ганбат болон иргэдийн толооллоос бурдсэн зрвлол байгуулаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж