Н.Алтанхуяг VS Г.Сайханбаяр

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг VS Г.Сайханбаяр

Энэ долоо хоногийн VS буландаа цэрэг амь насаа алдсан асуудлыг онцолж байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг шүүмжилсэн. Уг асуудалтай холбоотой Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр НББХ-ны хуралдаанд байр сууриа илэрхийллээ. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. 


 

Н.Алтанхуяг
УИХ-ын гишүүн

Та нар одоо ажлаа хийхгүй юм уу. Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдээд байх юм. Батлан хамгаалах сайдын мэддэг нэг цэрэг байдаггүй юм аа. Намын бүлэг нь сайддаа хариуцлага тооцохгүй юм уу. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй. Төсвөө батлачихаад та нар аз жаргалтай сууцгааж байна. Гэтэл энэ төсөв чинь ард түмний амьдралд нэг ч дэм болохгүй. Төсвийг нохойн амаар нь нийлүүлээд л хаячихлаа. Монгол төрийн ам нохойн амаар нийлчихлээ. Ард түмэнд дэм бол, мөнгөний бодлоготой нийцэх нэг ч төсөв батлаагүй. Тогтворжуулалтын өв сан болон, Ирээдүйн өв санг Ч.Хүрэлбаатар аваад идчихсэн. Ирээдүйн өв сангийн мөнгийг хүүхдийн мөнгө рүү авч хийчихээд үлдэгдлийг нь өсгөхгүй байгаа. Та нар Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нарын үгэнд итгээд улсаа дампууруулж байна. 100 мянган хүний дэмжлэг авсан НӨАТ-ын хувь нэмэх асуудал яасан бэ. Дээр нь хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулна гээд захиргааны арга хэрэглээд явж байна. Торгоно, цагдан хорино гээд байх юм. Эдийн засгийн арга механизмаар шийдмээр байна. Эмнэлэг, сургууль руугаа яаж орох юм. Сонгууль гээд тойрог дээрээ л ажиллаад байна. Энэ жилийн утаа, түлш яах юм бэ. Танай бүлэг ажлаа хийгээд, ард түмнээ бодмоор байна.

Г.Сайханбаяр
Батлан хамгаалахын сайд

Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэсэгт хүчний салбарт гаргахгүй алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй. Тэр ангид алба хааж байсан, алба хаагаад 20 хонож буй алба хаагчдыг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан тав орчим цэргийн алба хаагч байсан. Одоогоор эмнэлэгт хэвтүүлж байна. Эхнээсээ эмчилгээ хийлгээд гарч байна. Тухайн нас барсан цэргийг ямар шалтгааны улмаас нас барсныг бид хэлэх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж