ЗГ: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

ЗГ: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

ЗГ: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.22/ болж байна.

Эргэн сануулбал, өнгөрөгч хуралдаанаар цэрэг амь насаа алдсан асуудлаар ХЭҮК-той хамтран ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, хуралдаанаар Зэвсэгт хүчний … дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонссон. Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй.

Өнөөдрийн хуралдаанаар: 

  • Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт,
  • Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт,
  • Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэх түлхүүр үг хэрэглэх талаар,
  • Идэр есийн хүйтний өвлийн амралтын үеэр авах арга хэмжээ, "Шинэ сэргэлт гүүр" төслийн танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

Avatar

И 2023-11-22 202.21.108.15

шүүх гэж хурлаа ч хийж чаддаггүй, мөнгөтний өмнө нус, ардын өмнө арслан байгууллагыг хурдан шинэчлээч.

Avatar

Нэргүй 2023-11-22 66.181.187.215

данх зайлаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж