УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар БНСУ-ын “Юүжин оптикал” нүдний эмнэлгийн эмч нар Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Үнэ төлбөргүй хараа зүйн үзлэг, оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдэд харааны шил тааруулах энэхүү арга хэмжээ хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 580 иргэн хамрагдсан юм. Эмч нарын хэлж байгаагаар насжилт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй хараа муудах шалтгаан нийтлэг бөгөөд нийт үзлэгт хамрагдаж буй иргэдийн 80 хувь нь хараа зүйн асуудалтай байна гэсэн юм.
Холбоотой мэдээ