Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2023.11.21/ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцлээ.
Энэ үеэр Түгжрэлийн бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хуулийн төслийг танилцуулав.
Тэрбээр:
- Төлбөртэй бүсийн төлбөрөөс тус бүсэд оршин суугч иргэний тээврийн хэрэгслийг 90 хувь, зөвшөөрөлтэй такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулагдсан тээврийн хэрэгсэл байнгын асаргаа шаардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрэн хараагүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөхөөр тусгалаа.
- Түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндэд зарцуулах бөгөөд нийтийн тээврийн төвлөрсөн багтаамж ихтэй авто зогсоолыг шийдсэний дараа төлбөртэй бүсийг тогтоож, төлбөр ногдуулах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.
- Нийгэмд такси үйлчилгээтэй олон хэрэг зөрчил гарах боллоо. Такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл аюулгүй байдлын шаардлага хангасан эдгээд, тусгай зөвшөөрөлтэйгөөр эхлэх, түүнд тавих хяналт шаардлагыг тусгахаар зорилоо
- Авто тээврийн хэрэгслийн хэрэглээг татварын бодлогоор хязгаарлахаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгалаа.
- Улаанбаатар хотод бүртгэлтэйсуудлын авто машины татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээ конвенцын дагуу Монгол Улс нүүрс хүчлийн хийг хязгаарлах бодлогын хүрээнд нүүрсхүчлийн хийн оногдуулдаг шууд татвар болон агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгалаа” гэв.
Холбоотой мэдээ