"Eurovision" наадмын ялагчийг ОХУ эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

"Eurovision" наадмын ялагчийг ОХУ эрэн сурвалжилж байна

"Eurovision" наадмын ялагчийг ОХУ эрэн сурвалжилж байна

"Eurovision" дууны наадмын ялагч Жамалаг ОХУ эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтдаа нэмжээ. Жамала буюу Сюзана Жамаладиноваг Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан гэж буруутгаж байна. Тодруулбал, өнгөрсөн онд Бучад болсон хядлагын талаар худал мэдээлэл тараасан гэж үзжээ. Тиймээс өнгөрсөн сард Жамалаг эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад нэмсэн байна.

Украины Буча хотод болсон халдлагыг оросууд үйлдсэн гэх нотолгоо байгаа ч Кремль үүнийг үгүйсгэсээр иржээ.

40 настай Жамала Оросын түрэмгийллийн дараахан гэр бүлийн хамтаар Украинаас дүрвэсэн бөгөөд өдгөө Австралид амьдардаг. Тэрбээр Украин дахь Оросын түрэмгийллийг ил тодоор шүүмжлэгсдийн нэг юм.

Жамала 2016 оны "Eurovision" наадамд 1944 дуугаар ялжээ. Энэ нь тухайн жил Орос улс Крымийн татаруудыг албадан гаргасанаас санаа авсан дуу юм. Дууны үг нь хэт улс төржсөн гэдэг шалтгаанаар маргаан дэгдээж байв. Энэ дууг сонссон хэн ч Крымийн хойгийг ОХУ 2014 онд хууль бусаар эзэлснийг ойлгохоор ажээ.

Тэрбээр сүүлд "Qirim" нэртэй шинэ цомог гаргасан байна. Тус цомогийг төрөлх Крымдээ зориулсан гэж Жамала мэдэгджээ. "Оросын эзэнт гүрэн, ЗХУ, өдгөө ОХУ гээд үеийн үед бидний амыг таглахын тулд маш их суртал ухуулга хийсэн. Тэгээд бүх дэлхийд биднийг байхгүй гэж хэлдэг. Гэвч бид үнэнийг мэднэ. Би ч мэднэ. Тиймээс энэ үнэнээ цомогт багтсан дуу бүрээр илэрхийлэх нь нэн чухал байлаа" гэж тэр ярьжээ.

Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж