Өмнөд Солонгосын гэрлэсэн зургаан эмэгтэй тутмын нэг нь карьераа орхиж байгааг тус улсын Статистикийн газраас мэдээллээ. 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар гэрлэсэн, ажил хөдөлмөр эрхлэхээ больсон 15-54 насны эмэгтэйчүүдийн тоо 1.35 саяд хүрчээ. Энэ насны 7.94 сая эмэгтэй Өмнөд Солонгост байгаагаас 17 орчим хувь нь карьераа хаясан байна гэсэн үг.
Карьер завсардсан эмэгтэйчүүдийн тоо энэ онд өмнөх оны мөн үеэс 3.45 хувиар буюу 48 мянгаар буурчээ. Үүний зэрэгцээ нийт гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 15-54 насны гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт өмнөх оноос 62.6 хувиар өсчээ.
Карьераа орхих шийдвэр гаргах гол шалтгаан нь хүүхдийн хүмүүжил гэж эмэгтэйчүүдийн 42 хувь нь хариулсан байна. Харин 26 хувь нь гэрлэлт, 23 хувь нь жирэмслэлт, төрөлт, дөрвөн хувь нь хүүхдийн боловсролтой холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэв.
Насаар нь авч үзвэл гэрлэсэн эмэгтэйчүүдийн 43.8 хувь нь 40-өөд насныхан байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 30-39 насны эмэгтэйчүүд 40.33 хувийг эзэлж байна. Мөн 15-54 насны нийт эмэгтэйчүүдийн 58.4 хувийг гэрлэсэн эмэгтэйчүүд эзэлж байгааг Статистикийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: YONHAP
Нэргүй 2023-11-21 213.87.132.211
Харуулах боломжгүй.
Munkhjargal 2023-11-21 95.90.244.142
Xyyxediin Mungiig nemj, Eruul Nuhun Yrjihuin Bodlogiig German hiigeed duusah shiv,argiig ni Bi zaaj uguv,Kkkkk,Baby Boom gej nerlesen