Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Тарваганы мах хураав

Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутагт, айлын гэрт их хэмжээний тарваганы  арьс, чанасан мах байна гэсэн мэдээллийг иргэд өчигдөр 20:30 цагт харьяа цагдаагийн хэлтэст өгсөн байна. Мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай шалгаснаар тус хорооны оршин суугч 54 настай Г-ийн гэрээс   183 ширхэг тарваганы арьс, 30 гаруй тарваганы мах хураажээ. Хураагдсан мах, арьсыг  ХӨСҮТ-д хүлээлгэн өгч, уг хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж