"Бүс ба зам" санхүүжилтийн чиглэлээ өөрчлөв

"Бүс ба зам" санхүүжилтийн чиглэлээ өөрчлөв

"Бүс ба зам" санхүүжилтийн чиглэлээ өөрчлөв
A vehicle drives past the solar panels near wind turbines at a wind and solar energy storage and transmission power station of State Grid Corporation of China, in Zhangjiakou of Hebei province, China, March 18, 2016. REUTERS/Jason Lee - RTSB3CF

Хятадын "Бүс ба зам" санаачилга өнгөрсөн 10 жилийн хугацаанд бусад улс орнуудад асар их хэмжээний дэд бүтцийн санхүүжилт  олгосны эцэст сэргээгдэх эрчим хүч рүү илүүтэй чиглэж байна.

"Бүс ба зам" санаачилгын хүрээнд одоогоор төлөвлөж байгаа болон баригдаж буй гадаад дахь бүтээн байгуулалтын төслүүдийн 57 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа нь 10 жилийн өмнөхөөс 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг "Wood Mackenzie Ltd"-ээс гаргасан шинэ судалгаа харуулжээ. Салхин цахилгаан үүсгүүр, нарны зайн хавтангийн үнэ буурч, Засгийн газруудад бохирдуулагч чулуужсан түлшээс татгалзуулах дарамт нэмэгдсэнээр энэхүү өөрчлөлт гарч байна.

"Хятад улс ерөнхий стратегиа өөрчилж байгаа тул бид сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү анхаарал хандуулж, "Бүс ба зам"-ын  эхний жилүүдэд түгээмэл байсан хоёр талын зээлээс илүү эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний судалгаанд шууд хөрөнгө оруулалтыг харна гэж найдаж байна" гэж Ази, Номхон далайн бүсийн тэргүүн Алекс Витворт хэлжээ.

Бээжин хотын дотоодын цэвэр эрчим хүчний хурдацтай өсөлт  үргэлжилж байгаа. Энэ жил нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станцуудыг суурилуулснаар Францыг бүхэлд нь эрчим хүчээр хангах хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэх гэнэ.

2013 онд Ши Жиньпин дарга зарласан "Бүс ба зам" санаачилгаар дамжуулан 2023 он гэхэд 200 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 128 гигаватт эрчим хүчний эх үүсвэрийг бий болгосон. Одоогоор Азид голдуу 80 гигаваттын хүчин чадалтай төслүүдийг төлөвлөж эсвэл барьж байна.

Бодлогын өөрчлөлт, зардлын инфляци, санхүүгийн хэт өөдрөг таамаглал зэрэг арилжааны эрсдэлийн улмаас өөр 54 гигаваттын эрчим хүчийг түр зогсоосон эсвэл цуцалсан. Ши Жиньпин 2021 онд чулуужсан түлш ашиглан гадаадад шинээр төсөл хэрэгжүүлэхийг хориглосноо зарласны дараа цуцалсан төслүүдийн 61 орчим хувь нь нүүрстэй холбоотой байв.

Гэсэн ч Ши Жиньпин компани болон банкуудыг одоо байгаа төслүүдээ цуцлахыг албадаагүй бөгөөд "Wood Mackenzie"-ийн үзэж байгаагаар төлөвлөлт, барилгын шатанд 21 нүүрс, 12 байгалийн хийн бүтээн байгуулалт байгаа.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж