С.Чинзориг: Амьгүй донорын асуудлаар журамлах зүйл байгаа

С.Чинзориг: Амьгүй донорын асуудлаар журамлах зүйл байгаа

С.Чинзориг: Амьгүй донорын асуудлаар журамлах зүйл байгаа

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Амьгүй донорт олгох тэтгэмжийн асуудал хэрхэн тусгагдаж байгаа талаар тодруулав.

Хариуд нь, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийг дэмжих санд энэ жил төсөвт хоёр тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Ирэх жил энэ хэмжээг арван тэрбум төгрөг болгож байгаа. Сайдын багцаас гадаад эмчилгээний зардал 500 сая төгрөг олгодгийг ирэх жил нэг тэрбум болгож нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 11 тэрбум төгрөг буюу Эрүүл мэндийг дэмжих сангийн хүрээнд гадаад эмчилгээний зардал, технологи нэвтрүүлэх зардал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оршуулгын тэтгэмж гэсэн дөрвөн чиглэлээр дээрх санг зарцуулдаг больё. Хууль батлахдаа журмыг нь Засгийн газраас батална. Ерөнхий зарцуулах харьцааг журамдаа оруулах бодолтой байна. Дийлэнх нь технологи нэвтрүүлэх чиглэлд байх нь зүйтэй болов уу. Үүнийг зөв хийж чадвал гадагшаа эмчилгээ хийлгэхээр явж буй иргэдийн тоо буурах, иргэд санхүүгийн дарамтад орохгүй байх боломж нөхцөл бүрдэнэ. Задлан дээр асар их асуудалтай. Сайдын тушаалаар журам батлагдсан байдаг. Эрүүгийн хуультай холбоотой асуудал ХЗДХЯ, ЭМЯ-ны сайдын журмаар батлагдсан. Манайхан нэгэнт бурхан болсон хүнийг заавал задлан хийх нь төвөг гэх мэт буддын шашинтай орон учраас ханддаг. Задлан хийлгэхгүй гэдэг асуудлаар маш их зөрчилддөг. Нэгэнт эрүүгийн хэрэгт заавал задлан хийж, гаднын нөлөө, шалтгаан нөхцөлийг тодруулах чухал. Гэтэл иргэд тэр болгон зөвшөөрмөөргүй байна гэхчлэн зөрчилддөг.

Хоёрдугаарт, амьгүй донорын асуудлаар журамлах зүйл байгаа. Намрын кейс дээр амьгүй донор болгоно гэж ар гэрээс нь зөвшөөрөл аваад эд эрхтнийг нь авсан байдаг. Дараа нь авто ослоор нас барсан буюу эрүүгийн хэрэг учраас эрүүгийн хэргийн шаардлагаар задлан хийх ёстой гээд нэг хүн дээр хоёр “ордог” юм билээ. Тиймээс Хууль зүйн сайдтай ярьж журамд өөрчлөлт оруулна.

Тэтгэмжтэй холбоотой асуудалд даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь үүсээгүй” гэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж