Цэрэгт очоод жинхэнэ монгол эр хүн болдог тогтолцоо хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

Цэрэгт очоод жинхэнэ монгол эр хүн болдог тогтолцоо хэрэгтэй гэв

Цэрэгт очоод жинхэнэ монгол эр хүн болдог тогтолцоо хэрэгтэй гэв

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. Энэ үеэр байнгын хорооны гишүүд санал солилцож, хэлэлцүүлэг хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмнэлгийн үзлэгийг сайжруулах шаардлагатай талаар ярилаа.

Мөн тэрбээр, цэрэгт татагдсан залуусын эрүүл мэнд, сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж өгдөг бие бялдар болоод оюуны хөгжил зэрэг цогц хөгжлийг хангадаг жинхэнэ монгол эр хүн болгодог тогтолцоог хийх хэрэгтэйг онцолсон юм.

Үргэлжлүүлэн тэрбээр, зөвхөн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх тэнцэхгүйг шийдэхээс илүү чанаржуулах хэрэгтэй. Ачаалал даах чадамж хүн болгонд  адилхан байдаггүй. Зүгээр үзлэгээр илэрдэггүй өвчин ч байна. Жишээ нь уушгины артерийн даралт ихтэй хүн бол зүгээр үзлэгээр шинж тэмдэг нь илрэхгүй. Зүрхний ЭХО шинжилгээ хийж уушгины артерийн даралтыг хэмжиж чаддаг болсноор ачаалалтай, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нөхцөлд ачааллыг даах боломжийг нэмэгдүүлж байдаг.

Иймд алба хааж байх үед нь цэргүүддээ тогтмол ачааллын тест, эрүүл мэндийн үзлэг хийж байх нь чухал.

Г.Сайханбаяр сайд аа танд бол боломж, нөөц, бүхэл бүтэн эмнэлгийн алба байгаа. Тийм учраас үүнийг тогтмолжуулах нь чухал. Мэдээж цэргийн ангиуд дээр эмч байгаа үзлэг хийдэг л байх. Гэхдээ зөвхөн гар үзлэгээр чагнуураар үзэх боломжгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж