НҮБ-аас Иранд тавьсан хоригийн хугацаа дууссан нь Орост ашигтай

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

НҮБ-аас Иранд тавьсан хоригийн хугацаа дууссан нь Орост ашигтай

НҮБ-аас Иранд тавьсан хоригийн хугацаа дууссан нь Орост ашигтай

Ираны баллистик пуужин, нисгэгчгүй онгоцны импорт, экспортыг хориглосон НҮБ-ын хязгаарлалтын хугацаа өнгөрсөн сарын 18-ны өдөр дууссан. Үүнтэй зэрэгцээд ОХУ "Ийм хязгаарлалтыг дагаж мөрдөх хуулийн үүрэг хүлээхээ больсон" гэж мэдэгджээ. Эндээс харвал ОХУ энэ өвөл Иранд үйлдвэрлэсэн баллистик пуужингаар нөөцөө дүүргэж магадгүй байна. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолыг 2015 оны долдугаар сард баталсан. Уг тогтооолд Европын холбоо, Их Британи, Франц, Герман, Орос, Хятад гарын үсэг зуржээ. Тогтоол ёсоор Иран улс 300 км-ээс дээш тусгалтай, 500 кг-аас дээш даацтай пуужин, нисгэгчгүй онгоц экспортлох, импортлох хориотой байсан. Хязгаарлалтын хэмжээг Пуужингийн технологийн хяналтын газраас санал болгожээ.

Иранаас ОХУ-д ойрын тусгалтай баллистик пуужин нийлүүлж магадгүй гэж үзэж байна. Энэ нь гэнэтийн хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй үйлдэл юм. Баллистик пуужингийн хоригийн хугацаа дууссан ч 2231 тоот тогтоолд зааснаар 2025 он хүртэл өмнөх олон талт хориг арга хэмжээг сэргээж болно.

ОХУ өнгөрсөн өвлөөс Ираны нисгэгчгүй онгоцыг ашиглаж эхэлсэн. Ингээд зургаан сарын хугацаанд 1000 нисгэгчгүй онгоц хөөргөжээ. Түүнчлэн есдүгээр сард 500 орчим нисгэгчгүй онгоц хөөргөсөн нь шинэ дээд амжилт байв.

Харин Ойрхи Дорнодын хүрээлэнгийн эрдэмтэн Антон Мардасов хориг цуцлагдсан нь ОХУ-д тэгтлээ нөлөөлөхгүй гэж үзэж байна. "Үнэнийг хэлэхэд, НҮБ-ын тогтоолын дагуу авсан хориг арга хэмжээг цуцлах нь Иранаас ОХУ-д баллистик пуужин нийлүүлэх боломжид тийм ч их нөлөөлөхгүй. Оросууд аль болох өндөр нарийвчлалтай зэвсэг шаардаж байгаа ч Тегеранаас бүрэн хараат болохыг хүсэхгүй байгаа" гэж тэр хэлэв. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж