Хөлдөөсөн хүнсний №1 БИБИГО брэнд Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Хөлдөөсөн хүнсний №1 БИБИГО брэнд Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Хөлдөөсөн хүнсний №1 БИБИГО брэнд Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Монголчуудын үндсэн хоолны цэсэнд эртнээс байсан банш хэмээх хоол нь тэртээ МЭӨ онд үүссэн гэж ярьдаг ба 21 дүгээр зуун хүртэл улс улсын өвөрмөц амт, соёлыг агуулсан олон зуун сая хүний идэх дуртай хоол байсаар байна.

Италид “равиоли”, Латин Америкт “эмпанада”, ОХУ-д “пелмени”, Кантончууд “дим сам”, Монголд “банш”, БНСУ-д “манду”, Англи хэлтэй орнуудад “дамплинг” гэх нэршилтэй байдаг гэдгийг хүмүүс сайн мэднэ.

Харин дэлхий дахинд Кпоп хөгжмийн урсгал, Паразит киногоороо шинэ нөлөөллийн давалгаа үүсгэж буй БНСУ-ын №1 хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч CJ “CheilJedang” группийн Бибиго брэнд баншны зах зээлд хэдийнээ хамгийн том байр суурь эзэлжээ.

Бибиго банш нь АНУ, БНХАУ, Герман, Вьетнам зэрэг 70 орчим оронд зах зээлийн тэргүүлэгч болсон байна. Мөн 2020 онд дэлхийн хэмжээнд 1 их наяд вон буюу 890 сая ам.доллароор үнэлэгдсэн бүтээгдэхүүн борлуулснаараа тус зах зээлийг бүрэн эзэлсэн гэхэд болно.

 

Бибиго гэдэг нь Солонгос үндэстний эртний хоол "бибимбаб"-ийн "бибим" гэдэг үгийг авч "Go" буюу ураг тэмүүлэн явах утгыг нэгтгэсэн нийлмэл үг юм. "Бибим"буюу холих гэсэн утга нь тэнцвэрийг илэрхийлдэг бол "Go" буюу явах гэсэн утга нь даяаршлыг илэрхийлдэг ажээ.

Бибиго брэндийн Лого нь Солонгос үндэстний хоолны халуун чулуун аяган дээр халбага савх дүрсэлсэн нь Солонгосын үндэстний хоолны соёлд хамтад нь хэрэглэж соёл болон амтыг хуваалцаж буй илрэл юм. Мөн сагсан бөмбөг сонирхогчид сайн мэдэх Лос Анжелес Лэйкэрс багийн өмсгөл дээр 5 жилийн хугацаанд логогоо байршуулах гэрээг байгуулжээ.

Олон улсад хэрэглэгчдийн таашаалд нийцсэн уг бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүмүүс өндөрөөр үнэлж, сэтгэгдлээ хэлсэн байдаг. Олон улсын худалдааны хүрээлэнгийн судлаач Сим Хе Жонг "Солонгос манду нь дэлхий даяар алдартай болсон нь ууранд жигнэж, шарж, шөл болгон хэрэглэж болдог ба бага нүүрс ус агуулдаг бөгөөд маш их ногоо, уураг агуулдаг тул эрүүл хоол хүнс гэж үздэг" гэжээ. Тэрээр нэмж “Бибиго нь АНУ-д хөнгөн зуушны оронд зөв хоолны нэг хэсэг болж байна.” хэмээжээ.

Солонгос улсын 5000 жилийн түүхтэй хоолны жорыг авч өнөөгийн орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн бүтээдэг Солонгосын №1 хүнсний компани болох CJ CheilJedang-ийн бүтээсэн “Бибиго” банш нь Монгол улсын бүхий л томоохон хүнсний дэлгүүрүүдээр байршсан бөгөөд 5-8 минутад бүрэн болдог Кимчитэй банш, Амталсан махтай банш, Ногоотой банш, Мөөгтэй банш гэсэн 4 төрлийг хэрэглэгч танд санал болгож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Munkhjargal 2023-11-21 95.90.244.142

zuv

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.115.97

гадны сүлжээ дэлгүүрүүдийн үнийг гүйцэх гэж үнэ нэмэн уралдацгааж байна.

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.168.8

EFES-Т СОЛОНГОС БАНШ ГЭЭД ШАРААД БӨӨН МУУХАЙ ХИНШҮҮ ХЯРВАС БОЛГООД БАЙСАН ЭНЭ БАЙСАН БАЙНА

Avatar

B 2023-11-21 66.181.180.117

Хаагуур зарагдаж байгаа вэ? Freshpack дээр оруулвал хүргэлтээр аваад байдаг баймаар байна

Avatar

Нэргүй 2023-11-21 202.9.46.121

Тэнгэрт хадсан үнэтэй, хэн ч цадахгүй хэдхэн ширхэг юм авснаас өөрөө баншаа чимхээд идсэн нь дээр

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.114.39

s** chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж