Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ

Хиймэл оюун ухаан болон цэргийнхний нууц уулзалт болжээ

Хиймэл оюун ухаан болон цэргийн удирдагчид өнгөрсөн долоо хоногт  АНУ-ын Юта мужийн уулархаг нутагт гурван өдрийн нууц уулзалт хийжээ. Тэд Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын чуулга уулзалтыг "OpenAI" байгууллагаас эхлээд АНУ-ын арми хүртэлх бүх хүнд мэдээллийн аюулгүй байдлыг санал болгодог гэрээлэгч болох "Scale AI" стартап зохион байгуулжээ.

"OpenAI"-ийн тасралтгүй манлайллын өөрчлөлтөөр хиймэл оюун ухааны хүчний тэнхлэг  өөрчлөгдөж байгаа энэ үед дээрх уулзалт олны анхаарлыг татсан нь мэдээж.

Юта мужийн Парк Сити хотын ойролцоо байрлах тансаг зочид буудалд дээд хэмжээний уулзалтад цугларсан хиймэл оюун ухаан болон цэргийн мэргэжилтнүүдэд илэн далангүй ярих боломжийг олгосон байна. Гэхдээ чуулганд оролцогчид болон хэвлэлийнхэн энэ салбарт тулгараад байгаа асуудлын талаар шууд ярьж, бичихийг зөвшөөрөөгүй гэнэ.

Арга хэмжээнд зөвхөн "Scale AI"-ийн урилгаар ирсэн зочид хиймэл оюун ухааны хөгжил дэвшлийн хурд болон технологи нь хүний ​​түвшинд гүйцэтгэх эсвэл бүр биднийг гүйцэж түрүүлэх хиймэл ерөнхий оюун ухаан буюу "AGI" түвшинд ахих боломжтой талаар ярилцсан гэж таамаглаж байна.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан-Францискод уулзах үеэрээ хиймэл оюун ухааны хууль, эрхзүйн зохицуулалтын талаар ярилцсан.

ЭХ СУРВАЛЖ: FUTURISM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж