Нью-Йорк хотод цагаачдын хямрал үргэлжилж буй тул Байдены засаг захиргаанаас төсвийг нь танасан гэж хотын дарга Эрик Адамс мэдэгджээ. Төсвийн таналтад хотын сургууль, нийтийн номын сан, цагдаа, цэвэрлэгээ үйлчилгээний алба, хэлтсийнхэн өртөж байна.
Гэтэл нөгөө талд АНУ-ын засгийн газар зул сарын баяраас урьтаж Украин, Израильд нэмэлт санхүүжилт олгож магадгүй гэх мэдээлэл гарсан. Дайн санхүүжүүлсэн атлаа Нью-Йоркийн төсвийг танасанд бухимдалтай байгаагаа реппер Карди Би лайваар ярьжээ.
Тэрбээр дахин хэзээ ч ямар ч ерөнхийлөгчийг дэмжихгүй гэжээ. "Бид энд хархандаа живээд байна. Хархнуудаа үгүй хийхэд төсөв зарцуулмаар байна. Хотод гэмт хэрэг ихэсч, улам л бохир заваан болж байна. Гэтэл Байден хоёр дайн санхүүжүүлнэ гээд ярьж байдаг. Бид тийм дайн санхүүжүүлж чадахгүй. Улс орноо арай хийж л санхүүжүүлж байхад. Үүнийгээ зогсоо" гэж Карди Би хэлжээ.
Грэммийн шагналт дуучин Карди Би өмнө нь Байденг дэмждэг байсан.
"Санхүүгийн хүнд байдалтай тулгарч буй тухай бид Нью-Йорк хотын иргэдэд хэдэн сарын өмнөөс анхааруулсан. Цагаачдад зориулах зардал нэмэгдэж байна. Татварын орлогын өсөлт удаашралтай байна. Вашингтон Д.С-ээс дэмжлэг үзүүлэхгүй л бол ямар ч хот үндэсний хэмжээний хүмүүнлэгийн хямралыг дангаараа шийдвэрлэх боломжгүй" гэж хотын дарга Эрик Адамс хэлжээ.
Эх сурвалж: THE HILL
Холбоотой мэдээ