"Ерөнхийлөгчийн Хятадаар ярьсан мэт бичлэгийг түгээсэн этгээдүүдийг баривчилсан"

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн Хятадаар ярьсан мэт бичлэгийг түгээсэн этгээдүүдийг баривчилсан"

"Ерөнхийлөгчийн Хятадаар ярьсан мэт бичлэгийг түгээсэн этгээдүүдийг баривчилсан"

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс цахим орчинд цацагдсан Ерөнхийлөгчийн Хятадаар ярьж буй бичлэгт тайлбар өглөө.


ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа С.Тайван:

-Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Хятадын тикток дээр “Цахим ертөнц” нэртэй хаягнаас "deep fake" буюу хуурамчаар хүний царай, дуу хоолойг өөрчилдөг программаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг өөрчлөн 38 секундын хуурамч бичлэгийг Өвөрмонголын “Талын дуу хоолой” гэсэн пэйжээр цацагдсан. Үүнийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М болон А нар цахим орчинд түгээж, үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, алдар нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учир энэ сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үеэр худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Анх мэдээлэл тавигдсан “Талын дуу хоолой” пэйж нь Монголын 102.1FM-тэй хамтран ажилдаг. Тус FM-ийн эзэн М нь “Like HD TV”-ийг мөн хариуцдаг. М-ийн хамаарал бүхий этгээд нь Тен Медиа ХХК гэх байгууллагад ажилдаг. Үндсэндээ зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй гэж гэж үзэж байгаа.

-Ямар ялтай вэ?

-Худал мэдээлэл тараах гэж бий. Хоёр хүртэлх жил хорих ялтай. Мөн торгуулийн ялтай. Тэгэхээр сүүлийн үед худал мэдээлэл тараах гэмт хэрэг тогтмол өсч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж