Г.Сайханбаяр: Ямар шалтгааны улмаас нас барсныг хэлэх боломжгүй байна

Г.Сайханбаяр: Ямар шалтгааны улмаас нас барсныг хэлэх боломжгүй байна

Г.Сайханбаяр: Ямар шалтгааны улмаас нас барсныг хэлэх боломжгүй байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энхийн цагт залуус цэрэгт амь насаа алдах нь байж боломгүй зүйл. Нөгөө талаасаа цэргүүд хатуужилтай байх хэрэгтэй. Гэхдээ, хүний амь нас ялангуяа энхийн цагт үрэгдэх ёсгүй. Б.Энхбаяр сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Үнэхээр тэр хүүхэд хатгаа авсан бол яагаад эмч үзэж, шуурхай арга хэмжээ авч болоогүй юм бэ. Хэт их дэглэлт байгаа юу. Шалтгаан юу байгааг асуумаар байна.

НББХ-ны дарга П.Анужин:

-Энэ асуудал гарахад тань руу байнгын хорооны даргын хувьд холбогдоход та нэг ч хариу өгөөгүй.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-М.Оюунчимэг гишүүний асуусан асуултад тайлбар мэдээлэл өгсөн. Энэ асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэсэгт хүчний салбарт гаргахгүй алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй. Тэр ангид алба хааж байсан, алба хаагаад 20 хонож буй алба хаагчдыг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан тав орчим цэргийн алба хаагч байсан. Одоогоор эмнэлэгт хэвтүүлж байна. Эхнээсээ эмчилгээ хийлгээд гарч байна. Тухайн нас барсан цэргийг ямар шалтгааны улмаас нас барсныг бид хэлэх боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Зэвсэгт хүчин цэргийн эмнэлгийн том албатай. Зөвхөн хавар, намар цэрэгт татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх, тэнцэхгүйн асуудал ярихаас илүүтэй үзлэгийг чанартай болгох хэрэгтэй. Ачаалал даах чадвар хүн бүрт харилцан адилгүй. Үзлэгээр илрэх боломжгүй. Жишээ нь уушгины артерийн даралт ихтэй хүн үзлэгт ороход ямар ч шинж тэмдэггүй. Мэс засал эмчилгээний дараах хүндрэлийг бууруулж буй том дэвшил бол зүрхний эхо шинжилгээ хийж, уушгины артерийн даралтыг хэмжиж чаддаг болсон. Алба хааж байх үед нь тогтмол эрүүл мэндийн үзлэг хийж байх нь чухал.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-…дугаар ангийн цэргийн алба хаагч амь насаа алдсан нь харамсалтай байна. Эмэгтэй цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх энэ цаг хугацаанд гэнэтийн, эмгэнэлт үйл явдал болж нийгмийг цочроолоо. Ялангуяа тухайн салбарт нь тэр чигээр нь дээрх асуудал байгаа мэт ойлгогдохоор мэдээ, мэдээлэл явж буйд харамсч байна. Гэхдээ, үйл явдлыг зөвтгөх гэж хэлээгүй. Нэг асуудал үүсэхээр сошиалаар давлагаалж, салбарыг тэр чигээр нь буруутгадаг зуршил бий. Эцэг эхчүүд хүүгээ цэргийн албанд нэг жилийн хугацаанд мордуулснаар юу сургасан байх ёстой юм бэ. Батлан хамгаалах яам залуусыг ямар эрчүүд болгосон байх ёстой юм. Тэсвэр хатуужил, үг даах, биеэ даах чадвар, батлан хамгаалах чиглэлээр сургалт мэдээлэл авдаг, эх орноо хайрлах сэтгэлтэй болгох гэх мэт янз бүрийн ойлголттой үр хүүхдээ цэрэг татлагад өгч байна. Нэг жилийн хугацаанд ямар чиглэлээр сургаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 67.190.138.234

Хүүхдүүдээ цэрэгт битгий явуул хүмүүсээ. Ялзарсан балиар системтэй. Тэр дарга нарын хүүхдүүд бол явахгүй л бгаашд

Avatar

Иргэн 2023-11-21 202.179.24.112

Цэргүүдийн хатгаа, уушигны өвчин электрон тамхитай шууд холбоотой. Уушиг муудсан тамхи татаж байгаад цэрэгт явахаар ачаалал өгч дасгал хөдөлгөөн хийхээр зүрх уушиг амьсгалын замд нөлөөлж унтаж байгаад сэрэхгүй болж байгаа. Мөн хэрвээ дэглэж зоддог бол нөгөө амьсгалбн дутагдалтай цэргүүдийг ялангуяа цээж рүү зохиж зодоод байхаар мөн л амьсгалын дутагдалд орж байгаа. Хүний цээж хэсэг аймхай руу руу цохихоор шууд дуугарч ч чадахгүй амьсгал түр лав хаагддаг дараа нь хэсэгтээ л амьсгалж чаддаггүй юм.

Avatar

Иргэн 2023-11-21 66.181.161.238

Сайханбаяр та огцорох боломжтой юу

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.180.15

Сайханбаярыг одоогийн баг бүрэлдэхүүнээр нь хамтад нь огцруулах хэрэгтэй. Дараагийн сайд нь өөрийн багаа бүрдүүлж ажиллах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-11-21 69.136.233.55

Etseg ehiin Hynaltiig bnga hezeech ochson oruulj shalgadag bo;tsgooyoo!!!! Ter tusmaa hagas sain byten sainii shunuur !!!

Avatar

Нэргүй 2023-11-21 99.47.89.233

huurhuuun yumaa

Avatar

Z 2023-11-21 59.153.112.161

Hi hairaa kk

Avatar

Нэргүй 2023-11-21 139.5.219.77

монгол улсын 3 салбар буруу замаар будаа тээж буцахдаа ямар ч үржил шимгүй шороо тээж байгаа харагдах монгол хүнд тун халгаатай

Avatar

Нэргүй 2023-11-21 31.45.4.19

Neeree ene huuk chin yamar munguur songuulid ongosoor niseed baisan be? MAN namiin munguu?

Avatar

Нэргүй 2023-11-21 202.9.40.14

Ноцтой учраас л хэлэхгүй байгаа биз. Хэлбэл ард иргэд босож тэмцэх гээд хэцүү л дээ.

Avatar

зочтн 2023-11-21 103.57.92.114

Огцор

Avatar

Зочин 2023-11-21 59.153.112.120

Эргүү саадыг огцруулаачээ

Avatar

Нэргүй 2023-11-21 202.55.188.102

Tur tsereg amia alddag yavdlig yaraltai taslan zogsooh heregtei. Tegehgui bol Unuruu gej hulsnii huuhend ulsaa samruullaa. Unuruu bur MU d army hereggui met yum hiij bna. Bur BH salbarig ugui hiiheer shiidsen yum bishvv. Zugeer neg duugardaggui huuhen Ulsin army ruu chigleed orilood ehellee. MU armygui bh hend ashigtai ve. Yum buhen haragdaj bgaa shigee bdaggui yumaa. Unuruu Hulangii araas orson uu? TEG ene chigleld haraagaa sungaj bgaa gej naidya daa. Suuliin ued yum yum bolj bna shuu Eukiin huuramj mendchilgee, unuruugiin onilgoo geed sonin l bna daa.

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

Харуулах боломжгүй.

Avatar

Ард 2023-11-21 172.56.162.47

Гол төлөв Ядуусын хүүхдүүдийг цэрэгт татагдаж б.гаа нь үнэн, анхнаасаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах шалгуурыг сайжруулах хэрэгтэй
Монгол нийгмээрээ ядуурч,ард түмний эрүүл мэнд муудаж б.гаа нь Монголын авилгалжсан төртэй шууд холбоотой

Avatar

Зочин 2023-11-21 59.153.115.70

энэ новшийг зайлуулж хариуцлага тооц дарамт зодуур яраглал байхгүй гэж үхэх байна

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.178.220

Хугацаат цэргийн албанд балчир хүүхдүүдийг татаж 1 жил хооллоод буцаадаг үрэлгэн тогтолцоог өөрчилж, цомхон өндөр чадвартай мэргэжлийн армитай болохоос нааш дэглэлт, үхэл тасрахгүй л дээ?!!

Avatar

Нэргүй 2023-11-21 202.9.46.252

Хүрэлсүх энийгээ аваачээ.

Avatar

Бат 2023-11-21 103.212.119.179

Хүүк байхад энэ мангар пацааныг огцруулж харагдаач. Хүрэлсүх бол монголын путин болсон зальтай гар шүү. нөгөө нефтийн үйлдвэр монгол бензин. шахмал түлш, цэвэрлэх байгууламж, Дарханы зам, ковидын төсөв гээд цавчаа хийж шоудсаныг ухвал их юм гарна даа. Даангч сонгуулиа хийхдээ хандив боосгохгүй намын хөрөнгөөр хийнэ гээд нисэх онгоц хөлөглөөд яваад байс ан шүү. Хүүкийг шалгавал цаана нь маш том мафийн бүлэглэл байгаа болов уу. Оюук бол Хүүкийн гутлын алчуур шүү.

Avatar

Зочин 2023-11-21 66.181.182.250

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарыг муулах гэсэн чинь Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихваа зайлуул гэж

Avatar

Зочин 2023-11-21 66.181.182.250

Үхэл хагацлаар улстөр хийж сайдыг чичилж огцруулах компани өрнүүлж байгаа нь нэг их шударга энэрэнгүй хүний үйл бишээ. Тэр хүүхдийн салаа салбар анги гэж байгаа байлгүй чухам тэнд л хариуцлга яригдах ёстой. Бах тав нь ханасан юм шиг зарим нөхөд бүр хэлцүүлэг хийлгэж эцэг эхийн нь зүрхийг зүсэж нийгэмд зориудаар шуугиан дэгдээж байх юм. Харин төгсөх ангийн байсан нь үнэн бод цэрэг татлагын комисст хатуу хариуцлага тооцно байх

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.87.130

эрт илрүүлэг бол БХЯ ын сайдын сонгуулийн шоу ны ажил шүү

Avatar

зочин 2023-11-21 59.153.87.130

сайханбаяр сайд аа хавар,зун,намаржингаа эрт илрүүлэгт явсан цэргийн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчиддадаа яагаад илүү цаг томилолтын мөнгө өгдөггүй юм бэ.

Avatar

зочин 2023-11-21 59.153.113.77

төгсөх ангийн оюутныг цэрэгт татсан дүүргийн цэргийн хэлтсийн дарга болон бусад ажилтнууд ажлаа өгөөд шорондоо явсан нь дээр

Avatar

Нэргүй 2023-11-21 124.158.67.1

Дүнхүү сайханбаярыг хусаачээ. Цэрэг арми -д харилцааны ямарч зөрчил байхгүй гэнээ. Нөгөө эхнэр бид 2 амьдралдаа ам зөрж
хэрэлдэж үзээгүй гэдэг шиг тэнэгтэх юмаа. Харваас дүнхүү, хүүкийг долоогч. Хайран сайхан залуус цэрэгт очоод дүнхүү армийн дэглэлтэнд амиа алдаж байна.

Avatar

Зочин 2023-11-21 66.181.184.230

Хараажаар дэглүүлж, бусдын гарт амиа алдчаад байхад би мэдэж байна, тийм юм байхгүй гэж байгаа энэ МААНАГ ЦАРАЙТЫГ ХУСАЖ ХАЯААД ЭРҮҮ ҮҮСГЭ. ЁСТОЙ НОВШИЙН ЗДАААК, БАЙНА.

Avatar

Zochin 2023-11-21 103.212.118.21

1 ангид 5-6 хүүхэд ханиадтай, хатгаатай байна гэхээр тэнд ер нь хүн амьдрах орчин нөхцөл байдаггүй юм бишүү. Эсвэл хувцас хунар дээр нь хангамжийг нь муу өгдөг, эсвэл хүйтэнд хүүхдүүдийг нүцгэн хүйтэнд дэглэдэг л гэсэн үг биз дээ. Ажлаа хийж чаддаггүй юм бол зайлаач энэ дарга сайд нар нь.

Avatar

сумъяа 2023-11-21 124.158.70.219

цэргүүдийг нимгэн хувцастай олон км газар гүйлгэж хатгаа авахуулчихаад эмчлэхгүй үхүүлж байна. бага дарга нарыг шалгаач

Avatar

Иргэн 2023-11-21 202.21.104.2

За энэ Сайханбаяр гээч нь харваас дарангуйлагч, даам гарцан нөхөр бн. УИХ дээр асуугдаж байж зэвсэгт хүчний салбарт харилцааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй зөрчил байхгүй, ЗГ-т хэлчихсэн байгаа.. ч гэх шиг. ЮУ ВЭ? Зөрчилгүй газар цэргүүд ингэж олноор үхдэг юм уу?? Хүний үр хүүхэд цаг бусаар үрэгдчихээд байхад энэ нөхөр ингэж пээдэлзээд байх юм уу? Зайлуулаач! Харваас дарангуйлагч, хүйтэй цустай нөхөр. Ийм амитны удирдаж байгаа салбар ямар байх нь тодорхой

Avatar

Нэргүй 2023-11-21 103.143.40.146

Зүгээр огцорчихооч

Avatar

Зочин 2023-11-21 58.78.177.197

Улс төрийн тохироо хийх гээд бүлэглэлүүд дараад удаашруулаад байх шиг байна.

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.112.11

SEKSEER UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2023-11-21 103.57.93.194

Дүн өвлийн хүйтнээр 5-р курсын оюутанг цэрэгт татдаг нь юу юм бэ? Галзуу солитой муу хаашаа юм.

Avatar

Нэргүй 2023-11-21 202.126.89.113

шүүх шинжилгээний хариу гараагүй байхад юу хэлэхийн

Avatar

Нэргүй 2023-11-21 49.0.141.65

Цэрэг үхүүлсэн ч нууж хаагаагүй нь гавьяа болох юм уу. Удахгүй өнгөрсөн 20-30 жилийн алдаа байсан. Тэрийг нь засах гээд явж байгаа миний буруу юу гэх юм байна. Найз нь ерөнхийлөгч болохоор пээдгэр байна. Цэргийн бус хүн сайдаар тавь

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.187.153

Би мэдэж байгаа гээд томроод байсан яасан бэ

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-11-21 202.21.108.1

Хэлж мэдэхгүй … ажлаа өгсөн нь дээр дээ… Энэ бол нарийн үзэх юм бол ГЭМТ хэрэгийн бүрэлдэхүүнд багтах хэрэг шүү… ЦЭРЭГ НАС БАРААД байхад мэдэхгүй гэж байгаа явдал бол ХЭРЭГ НУУН дарагдуулсан …шалгах явцад хүндрэл учруулсан….Г.М. зүйл анги бий шүү …..САЙД хийж чадахгүй, мэдлэггүй…, намын харъяалалаар томилогдоод , иймэрхүү байж байгаад …хэрэгт орно шүү….

Avatar

Хулансаран 2023-11-21 203.91.115.43

Огт дэглэлт байхгүй гэдэг чинь худлаа шүү дээ Эрхэм Сайдаа. Цэргүүд битгий хэл Цэргийн Их сургууль дээр чинь дэглэлт байдаг гэдгийг баттай хэлье. Алдаагаа хүлэн зөвшөөрч сур, цаашдаа анхаарч суралц алдаанаасаа. Бага тушаалын офицер ахлагч нар чинь асуудалтай, хүмүүжлийн доголдолтой. Үүн дээ нэмээд хэлэхэд өвлийн хүйтэнд зузаан хувцастай аманд нь цус амтагтвал гүйлгээд дараа хэдэн цагаар хар хүйтэнд гадаа жагсаагаад зогсооно. Энэ чинь эрүүл мэндийн асар их дарамт залуус өвчилж байна үүнээс болж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж