Өндөр хамгаалалттай Панмунжом тосгоны аяллыг сэргээв

Өндөр хамгаалалттай Панмунжом тосгоны аяллыг сэргээв

Өндөр хамгаалалттай Панмунжом тосгоны аяллыг сэргээв

Хоёр Солонгос хилийн Панмунжом тосгонд хийх аяллын хөтөлбөрийг энэ долоо хоногоос  хэсэгчлэн сэргээж байгааг Сөүлийн Нэгдлийн яам өнөөдөр /2023.11.21/ мэдэгдлээ.

Нэгдлийн сайд Ким Юн Хо НҮБ-ын командлалын дарга, генерал Пол ЛаКамератай уулзаж, 1950-1950 онд байгуулсан Зэвсэгт хүчний хэлэлцээрийг хэрэгжүүлэгч тус командлалтай хамтын ажиллагаагаа хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцсаны дараа ингэж мэдэгдэв.

АНУ-ын армийн цэрэг Трэвис Кинг  өндөр хамгаалалттай бүсэд аялсан жуулчдын дунд нуугдан Хойд Солонгосын хилийг давсан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Үүний дараа өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс  энгийн жуулчдад зориулсан аяллын хөтөлбөрийг түр зогсоосон юм.

Өмнөд Солонгосын яамны мэдээлснээр, БНАСАУ-ын бодлогын зөвлөхүүд болон дүрвэгсэд зэрэг 20 орчим хүн маргааш Эв нэгдлийн боловсролын үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж буй "Эвлэрэл тосгоны тусгай аялал"-д оролцох гэнэ.

Тусгай аяллыг ихэвчлэн засгийн газраас зохион байгуулдаг бөгөөд энгийн жуулчдын онлайнаар бүртгүүлж болох ерөнхий аяллаас ялгаатай. Яамны албан тушаалтан хэлэхдээ, Өмнөд Солонгосын иргэдийн ерөнхий аяллыг сэргээхийн тулд цаашид ярилцах шаардлагатай гэв.

Хөтөлбөрийг түр зогсоохоос өмнө Мягмар, Лхагва, Баасан, Бямба гаригт өдөрт зургаан удаа зохион  байгуулдаг байв.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.115.97

ӨМНӨД СОЛОНГОС БОЛ ҮНЭХЭЭР ӨНДӨР ТЕХНОЛОГИТОЙ, ХҮЧТЭЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС. ГЭХДЭЭ ХОЙТ СОЛОНГОСТОЙ УЧРАА ОЛЖ ЧАДАДГҮЙ БӨГӨӨД ХӨГЖҮҮЛСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ, ХҮЧТЭЙ ЭДИЙН ЗАСГАА ДАЙН ХИЙВЭЛ СҮЙРҮҮЛЧИХ БОЛНО ГЭЖ АЙГААД ХОЙТХЫНХОО ЭСРЭГ ХҮЧТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ ЗҮГЭЭР Л АМЕРИКИЙГ АРГАГҮЙ ЭРХЭНД ТҮШИЖ ТЭДНИЙ ХАМГААЛТАНД БАЙГАА УЛС. ҮҮНИЙГ ХОЙТХУУД САЙН ОЙЛГОДОГ УЧРААС ТЭДНИЙГ ЗАНАЛХИЙХИЙН ЗЭРЭГЦЭЭ ЗЭВСГЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ХӨӨЦӨЛДӨЖ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙНА. ХОЙТУУД НҮБ -ИЙН ЭЛДЭВ ХОРИГ СААДЫГ ҮЛ ТООДОГ УЛС.

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж