УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр /2023.11.20/ -ийн хуралдаанаар УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, дараагийн дарга нарыг нэр дэвшүүлж, тодруулахад баримтлах зарчмыг хэлэлцэж тогтсон. Энэ дагуу өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай хуулийн дагуу байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил, нэг жилийн хугацаагаар сонгож болно гэсэн хуультай. Өнгөрөгч 2022 оны наймдугаар сарын сүүлээр байнгын хорооны даргыг сонгосон. Үүнтэй холбоотой байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцүүлж байгаа юм. МАН-ын бүлгээс П.Анужинг үргэлжлүүлэн ажиллуулахаар дэвшүүлж байна" гэлээ.
Гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын гишүүн П.Анужин НББХ-ны даргаар дахин ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ