Дэлхийн хүн амын хэт баян 1 хувь хамгийн их бохирдол ялгаруулдаг

Дэлхийн хүн амын хэт баян 1 хувь хамгийн их бохирдол ялгаруулдаг

Дэлхийн хүн амын хэт баян 1 хувь хамгийн их бохирдол ялгаруулдаг

Дэлхийн хүн амын хэт баян 1 хувь нь 2019 онд хамгийн ядуусын гуравны хоёртой тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулжээ гэж Оксфамын шинэ тайланд дурджээ. Баячуудын тансаг амьдралын хэв маяг, бохирдол ихтэй үйлдвэрүүдэд оруулсан хөрөнгө оруулалтыг тус тайланд онцолсон байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь Зүүн Өмнөд Ази, Зүүн Африк болон бусад орны эмзэг бүлгийн,  ядуу ард иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж буйг эрдэмтэд тайлбарлав. Түүнчлэн дэлхийн дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 хэмээс илүү байгааг Баасан гаригт мэдээлжээ.

Оксфам Интернэшнл байгууллагын түр гүйцэтгэх захирал Амитабх Бехар хэлэхдээ,  "Хэт баячууд дэлхийг сүйрлийн хэмжээнд хүртэл дээрэмдэж, бохирдуулж, хүн төрөлхтнийг хэт халалт, үер, ган гачигт оруулж байна" гэж мэдэгджээ. Тэрбээр дэлхийн удирдагчдыг "хэт их баялгийн эринийг дуусгахыг" уриалсан байна.

Тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн баян 1 хувийн нүүрстөрөгчийн ялгаруулалт 2019 онд дэлхийн хэмжээнд автомашин, зам тээврийн үйлдвэрлэсэн хэмжээнээс давжээ. Мөн хамгийн баян 10 хувь нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлын тал хувийг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ, хамгийн баян 1 хувиас ялгарах утаа нь жил бүр 1 сая орчим салхин үүсгүүрийн ажлыг зогсооход хангалттай гэж Оксфам мэдэгдэв.

Оксфамаас санал болгож буй шийдэл нь шинэ зүйл биш ч уур амьсгалын идэвхтнүүдийн тэмцсээр байгаа  хэт баян баячуудад татвар ногдуулах, тэр мөнгөө сэргээгдэх эрчим хүчд хөрөнгө оруулахад ашиглах явдал юм.

Корпорациуд болон тэрбумтнуудад өндөр татвар ногдуулахыг шаардаж буй Оксфам тайланд дурдсанаар, “Хамгийн чинээлэг 1 хувийн орлогод ногдуулах 60 хувийн татвар нь жилд 6.4 их наяд ам.доллар босгох бөгөөд Их Британийн нийт ялгарлаас илүү утааг бууруулна" гэжээ.

Сүүлийн жилүүдэд зарим нь хувийн онгоц, дарвуулт онгоц болон өндөр зэрэглэлийн чулуужсан түлшээр ажилладаг автомашин худалдаж авах, ашиглах гэх мэт өндөр нүүрстөрөгчийн ялгаруулалтад татвар ногдуулах санааг дэвшүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-21 172.56.162.47

Тэр хэмжээгээр нь баячуудаас өндөр татвар авах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж