"Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хүйтрэлээс шалтгаалж хүндрэлтэй байна"

"Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хүйтрэлээс шалтгаалж хүндрэлтэй байна"

"Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хүйтрэлээс шалтгаалж хүндрэлтэй байна"

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох хүмүүс дараах мэдээллийг өглөө. 

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БАЯРАА:

-Хотын өвөлжилтийн бэлтгэл хангаж ажил үргэлжилж байна. Хот тохижилтын газар, дүүргүүдийн хувийн хэвшлийнхэн нийт 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давс нөөцлөөд байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2700 тонн бодис, 1200 тонн давс худалдан авах ажлыг зохион байгуулсан.

Зам цэвэрлэгээний тухайд нийт 24 байгууллага байгаа.

Нийт 847 талбайн үйлчлэгч ажиллаж байна. 312 тусгай зориулалтын машин ажиллаж байгаагаас давс бодис цацах 49 машин, шүүрдэгч 50 машин үйлчилгээнд ажиллана. Одоогоор нийслэлд хоёр удаа цас ороод байна. Тиймээс давс бодисын хэрэглээ их байгаа.

ЭД ХҮЙТРЭЛИЙН ҮЕЭР "АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН НЭГ ЗУУХ ДОГОЛДСОН

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.БАЯРСАЙХАН:

-Хотын дулаан хангамжийн хувьд 13480 орчим барилга обьектыг хангаж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар дөрвөн дулааны станцаас нийт сүлжээний халууныг 113 градустай барьж ажиллаж байна. Хэрэглэгчийн тоног төхөөрөмж дээр гарч байгаа усны халуун бол 60 градустай гарч байгаа.

Арваннэгдүгээр сарын 6-12-ны хооронд цаг агаар огцом хүйтрэх үед Амгалангийн дулааны станцын нэг зуух доголдсон. Тиймээс тухайн үед халаалтын гомдлууд албан байгууллагуудаас ирсэн.

Амгалангийн дулааны станц тухайн үед 8-10 градусаар сүлжээний халуун усны градусыг багасгасан. Одоо бол бүх дулааны станцын горим хэвийн ажиллаж байна. Хэрэглэгчийн хангамжийн тухайд хүйтрэлийн үеэр тодорхой хэмжээний гэмтлүүд гарсан.

 

"АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ", ТЭЦ 4 ДЭЭР ГЭМТЭЛ ГАРЧ, 550 ХҮН ДУУДЛАГА ӨГСӨН

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.МЭНДБАЯР:

-Өнгөрсөн 14 хоногт "Амгалан дулааны станц", ТЭЦ 4 дээр гэмтэл гарсаны улмаас хэрэглэгчийн дуудлага тасраагүй. Нийт 550 хэрэглэгчээс дулааны гомдол дуудлага ирсэн. Өнгөрсөн долоо хоногт дулаан хангамжтай холбоотой 120 гомдол ирсэн.

Шугамын гэмтлүүдийг бид газар дээр нь засварлаж дууссан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 202.21.114.170

Ene Mendbayar gej jinhene butehgui gardaa kkk. zugeer l ulaan namchin

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.183.49

Хүүрнүүд минь ээ, хүйтэн нь харин ч гайгүй байгаам бишүү !!!

Avatar

зочин 2023-11-21 192.82.64.167

Хотод 30 см цас орж, -30 градустай хүйтэн 60 орчим хоног үргэлжилбэл яаж даван туулах вэ гэсэн тооцооны үндсэн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангачихад л болно. Шалгуур үзүүлэлт нь ердөө л энэ л дээ.

Avatar

Зочин 2023-11-21 59.153.115.117

9ч эхлээгүй байхад юу вэ өвөл болох нь тодорхой бэлтгэл яасан бэ хулгай хийдэг шигээ толгойгоо ажиллуул

Avatar

иргэн 2023-11-21 202.131.227.82

Агаарын бохирдол, утаа униар гэж зуух тараахын оронд Шинэ станц нэмж барих хэрэгтэй шүү дээ.

Avatar

Ажилгүй гарууд 2023-11-21 202.126.88.100

Ажилгүй гарууд ш дээ идэх л хүсэлтэй

Avatar

Батаа 2023-11-21 59.153.112.157

Одоо ингэж байгаа юм чинь идэр 9 болохоор яахав?

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.112.109

ХҮИТРЭГҮИ БАИНА ЛАЛРУУД ЗАИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж