"Эрдэнэт" 100 хувь Монголынх болсноор өгөөжийг нь хүн бүр хүртсэн

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" 100 хувь Монголынх болсноор өгөөжийг нь хүн бүр хүртсэн

"Эрдэнэт" 100 хувь Монголынх болсноор өгөөжийг нь хүн бүр хүртсэн

НЭМЭЛТ: 

Зарим өмгөөлөгч ирээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг арванхоёрдугаар сарын 19-ний 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Урьдчилсан хэлэлцүүлэг дууссаны дараа сэтгүүлчид дараах хүмүүсээс байр суурийг нь сонирхсон юм.

Засгийн газар талаас "Дархан төмөрлөг"-ийн үйлдвэрийн өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч н.БУЯНДАВАА:

-Би "Дархан төмөрлөг-ийн үйлдвэртэй холбоотой асуудлаар өмгөөлөгчөөр ажиллаж байна. Яллагдагч нарын зүгээс шинээр өмгөөлөгч авах шаардлага үүссэн, зарим өмгөөлөгчийн шүүх хурал нь давхацсан гэсэн үндэслэлүүдийг тавьснаар урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо. Шүүгчийн зүгээс шүүх хуралдааныг аль болох хойшлуулахгүй байх шаардлага байна" гэдгийг хэллээ.

"Дархан төмөрлөг"-ийн үйлдвэрийн тухайд мөрдөн байцаалтын явцад 800 гаруй тэрбумын хохирол учирсан гэж тооцсон бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, гааль, татварын газрын хамтарсан шалгалтаар  1.2 их наядын хохирол учирсан гэдэг тооцооллыг гаргаж, нэхэмжлээд явж байгаа” гэсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР:

– “Намайг "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж, Засгийн газрын тогтоол гаргасан шалтгаанаар яллагдагчаар татсан. Миний хувьд хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл байхгүй.

Энэ ажил зөвхөн манай Засгийн газрын үед эхлээгүй. "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр барьж байгуулах асуудал сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжсан асуудал. Хамгийн анх С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхэлж,  дараа нь С.Батболдын Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар, Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хэрэг үүсгээд явж байна.

Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Хэн ч маргах асуудал байхгүй. Монгол төмөрлөгийн үйлдвэртэй болох нь зайлшгүй асуудал. Энэ асуудлыг ярихдаа "Эрдэнэт"-ийн 49 хувь малгайн дор орж ирж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед 2016 оны сонгуулийн өмнө болсон асуудал. Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаад ажлаа өгсөн. Тийм учраас "Эрдэнэт"-ийн 49 хувьд ямар нэгэн холбоо байхгүй гэдэг нь аль ч утгаараа ойлгомжтой асуудал юм. Шүүх хурлыг нээлттэй ил тод шүүх нь зүйтэй гэж үзэж байгаа.

"Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр дээр концессын гэрээ байгуулснаар Дарханы үйлдвэр маань уурхай хүртэл төмөр замтай болсон, авто замтай болсон, эрчим хүчний шугамтай болсон.

Цаашдаа том асуудал ярих юм бол "Эрдэнэт" үйлдвэр Орос, Монголын хамтарсан үйлдвэр байсан. Хамгийн сүүлд байгуулагдсан гэрээгээр 51 хувийг Монголын тал,  49 хувийг Оросын тал эзэмшиж байсан.  Тийм учраас 2016 онд Оросын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий компани Оросын талаас худалдан авч Монголын талд авч ирсэн. Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон. Урьд нь 51 хувь Монголынх, 49 хувийг гадаад улс эзэмшиж байсан.

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголынх болсноор эндээс ямар өгөөж ирсэн бэ гэдгийг та ч харсан би ч харсан.

Цар тахлын үеэр Монгол Улсын 3.5 сая иргэн, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг "Эрдэнэт" үйлдвэрийн орлогоос төлсөн. Оросын талд байсныг Моноглын талд авч ирсний үр дүн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн асуудал мөн явж байгаа. Шүүх хурал олон нийтэд нээлттэй ил тод болоосой гэж хүсч байна. Шүүх хурлын танхимыг бодолцохгүй бол олон оролцогчтой учраас багталцахгүй, шүүх хурлыг хийхэд хүндрэл учирч мэдэхээр байна.

Нэг зүйлийг зориуд хэлье, Би хэн нэгний нөлөөнд ороод, юм аваад ажил хийдэг хүн биш. Шүүх хурал дээр гэхэд хавтаст хэрэг дотор нь Засгийн газрын тогтоол гаргуулж шийдвэрлэсэн гэсэн ганц зүйл байгаа.

Хохирлыг шүүх дээр ярих зүйл. “Эрдэнэт” үйлдвэрийн учруулсан хохирлыг 9 их наяд төгрөг буюу 3 тэрбум ам.доллар гэдэг. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг 400 сая ам.доллароор буюу нэг их наяд гаруй төгрөгөөр авч ирсэн. 9 их наяд төгрөгийн хохирлыг нэг их наяд төгрөгөөр хаана гэж байхгүй. Тэгэхээр хохирол гэж яриад байгаа 9 их наяд төгрөг нь агаараас авсан тоо. Хохирлын хэмжээг бүрэн тооцож, шийдэж чадаагүй байна.

Би судалж ч үзсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас авч ирэхэд зориулсан 400 сая ам.долларын төлбөр Засгийн газар, компани хоёрын хооронд дуусгавар болоогүй, дутуу байна. Үүнийгээ шийдэх ёстой.

Буруу шийдвэл 49 хувь Орос руугаа буцаад гарах асуудал үүсэх гээд байгаа шүү дээ. Дараа нь хэний мөнгөөр авсан нь асуудал. Хувийн болон төрийн мөнгө нь хэд байгаа талаарх шийдвэр одоог хүртэл гараагүй байна. Би үүнийг цэвэр улс төрийн хэрэг гэж үзэж байна.

 

гэв.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.  Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд,  Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байна.

Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлыг товлох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж