"Adidas"-аар зуух галлаж байна

"Adidas"-аар зуух галлаж байна

"Adidas"-аар зуух галлаж байна

"Adidas", "Reebok" зэрэг дэлхийн 19 брэндийн хог хягдлыг Камбож улсад тоосгоны үйлдвэрийн зуух галлагаанд ашиглаж байна. Хүний эрхийг хамгаалах, дэмжих Камбожийн холбоо нэртэй хүний эрхийн бүлэг дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд ийслэл Пномпень болон хөрш Кандал муж дахь 21 тоосгоны үйлдвэрээр очжээ. Үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ одоогийн болон өмнө ажиллаж байсан хүмүүстэй нь уулзаж, ярилцлага авсан байна.

Эндээс долоон үйлдвэрт нь брэндүүдийн хувцасны хягдлыг шатааж байсныг илрүүлжээ. Үйлдвэрүүд шатахууны зардал хэмнэхийн тулд хувцасны хог хаягдал шатааж байсан гэж мэдэгдэв. Хувцасны хог хаягдлын материал нь даавуу, хуванцар, резин гэх мэт олон төрөл бий.

Хог хаягдал шатааснаас болж зарим ажилтанд толгой, амьсгалын замын өвчлөлийн асуудал үүсчээ. Шаталтын нөхцлийг анхааралтай тохируулахгүй бол хувцасны хог хаягдал шатаахад хортой бодис ялгардаг. Тухайлбал, хлорт цайруулагч, формальдегид, аммиак зэрэг химийн хорт бодис, хорт хавдар үүсгэдэг диоксин, будах, хэвлэх процесст ашигладаг хүнд метал, давирхай зэрэг бодисыг дурдаж болно. Мөн үнс нь их хэмжээний бохирдол агуулдаг болохыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаагаар тогтоожээ.

19 брэндийг нэрлэвэл, "Adidas", "C&A", "LPP’s Cropp and Sinsay", "Disney", "Gap", "Old Navy", "Athleta", "Karbon", "Kiabi", "Lululemon Athletica", "Lidl Stiftung & Co’s Lupilu", "Walmart’s No Boundaries", "Primark", "Reebok", "Sweaty Betty", "Tilley Endurables", "Under Armour", "Venus Fashion" юм.

Үйлдвэрийн хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгээс тоосгоны зуух руу хэрхэн шилжүүлж буйг шалгана гэж "Adidas" компани мэдэгдлээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

texnk texnlogiw colij CASH; 2023-11-21 216.38.195.74

-ob;

Avatar

Нэргүй 2023-11-21 216.38.195.74

gadnuJ

Avatar

ind+ard gaynyydeer aimaar 2023-11-21 216.38.195.74

oyigsf; ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж