Сурвалжлага: Жорлонгийн үнэрээ дарах гэж машиныхаа сольсон тосыг хийдэг

Сурвалжлага: Жорлонгийн үнэрээ дарах гэж машиныхаа сольсон тосыг хийдэг

Сурвалжлага: Жорлонгийн үнэрээ дарах гэж машиныхаа сольсон тосыг хийдэг

Ц.Цэрэннадмид Чингэлтэй дүүргийн 12-р хороонд амьдардаг. Арав гаруй жилийн өмнө хашаа байшин худалдан авч, тэнд амьдрах болжээ. Тэрбээр арав гаруй жил болохдоо хашаандаа хоёр удаа жорлонгийн нүх ухсан байна. Одоогийн ашиглаж буй нүхэн жорлон нь 6-7 жил болж байгаа гэв. Жорлонгийнх нь бохир дүүрч, гадагшаа халих дөхсөн харагдав.  Өнгөрсөн хугацаанд тэднийх жорлонгоо нэг ч удаа соруулж үзээгүй байна. Жорлонгоо дүүрчихээр ахиад шинийг ухах газар үлдсэн үү гэх асуултад "Одоо нэг ломоор цохиж, дундруулна. Орж гарахаас эхлээд л хэцүү байна. Би 3-4 жилийн өмнөөс л эко жорлонтой болъё гэж бодоод хороондоо хэлж байсан. Зунд нэг удаа ариутгалынхан ирдэг. Бороо орохоор халих нь зовлонтой. Хашаа дүүрээд гудамж руу урсаад гарна. Үнэр танар нь хэцүүдэхээр машиныхаа сольсон тосыг хийчихдэг юм. Тэгэхээр үнэр нь арай гайгүй болдог" гэж Ц.Цэрэннадмид хариуллаа. Хорооны зүгээс ч удахгүй төсвийн мөнгөөр эко жорлон барьж өгнө гэдгээ илэрхийлсэн гэнэ.

Ц.Цэрэннадмидынхтай хөршилж амьдарч буй айл бол Ц.Дэмбэрэлсамбуугийнх. Наян настай тэрбээр нүхэн жорлонгоосоо татгалзаж эко болгосон байна. Тэдний жорлонг өнгөрсөн хавар хороо, хориныхон төсвийн мөнгөөр шинэчилж өгчээ.  Агааржуулалт, гэрэлтүүлэг нь сайтай ч  өндөр настай, хөл гар муутай хүмүүст бие засахад хүндрэлтэй байдаг гэв. Тэрбээр "Хөл гар муутай над шиг хүмүүст зориулаад суудалтай  жорлон байвал зүгээр юм шигээ. Өмнөх нүхэн жорлонтойгоо харьцуулахад сайжирсан. Ариун цэвэр, үзэмж гээд бүх зүйлд нь баяртай байгаа. Гагцхүү суудалтай жорлон хийж өгмөөр байна. Хавардаа нэг ариутгал хийдэг" гэлээ.

Эко жорлонг соруулдаг бөгөөд өмнө нь нүхэн жорлонтой байхдаа соруулалгүй хөрсийг нь л хуулдаг байжээ.

"Улаанбаатарт 17 мянга орчим худаг, 680 мянга орчим нүхэн жорлон байна. Нийт 680 мянган жорлонтой, 17 мянган худагтай хотод ус, гол цэвэр байх боломж тун бага" гэж Усны газрын дарга, доктор З.Батбаяр "Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан мэдээлэл хийх үеэрээ ярьж байв. Нүхэн жорлон бол төрөл бүрийн өвчин үүсгэгч, нян, бактерийн эх уурхай гэж ойлгож болно. Урин дулаан цагт нэг жорлонгоос ялгарах, агаарт дэгдэх хорт бодис нь утаа их ялгаруулдаг автомашинаас илүү гэхээр энэ асуудлыг анхаарахгүй байж боломгүй.

Өчигдөр/2023.11.20/ З.Батбаяр ярихдаа "Монголын нийт хүн амын гуравны хоёр нь гэр хороололд амьдарч буй. Гэр хороолол гэхээр нүхэн жорлон гэж ойлгож болно. Нүхэн жорлонгийн улмаас Улаанбаатарын ундны ус бохирдож байна. Ус сувгийн удирдах газраас гарч буй ус найдвартай буюу өглөө бүхэн шинжилгээ хийж, чанарын шаардлага хангаж байгаа. Үлдсэн хэсэг буюу Улаанбаатарын 17 мянган худгаас ус ууж байгаа хүмүүс эрсдэлд байна. Нүхэн жорлонгийн тоог худгийн тоотой харьцуулахад үзэхэд нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Тэгэхээр худаг цэвэрхэн байх уу? Та бүхэн бодоод үзээрэй" гэв.

Усны газар өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр шинжилгээ хийхэд Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрчээ. Тиймээс тус гол дээр тоглож байгаа, туулж байгаа хүмүүс, хүүхдүүд эрсдэлд байгаа аж. Мөн Зайсангийн гурван хотхоноос гэдэсний савханцар илэрсэн бөгөөд бусад хотхоноос нь ч илрэх боломжтой гэнэ.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан бид гэр хорооллын айл өрхүүдийн жорлон өвлийн цагт ямар нөхцөл байдалтай байгаа талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын нэг болох 12-р хороог зорилоо. “Нарантуул-2” захын хажууханд орших тус хорооны "Булагийн 10" гудамжны айл өрхүүд эхнээсээ экотой жорлонтой болж эхэлсэн ч бүрэн дуусаагүй аж.

Чингэлтэй дүүрэгт "Эко жорлон" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 онд 2.8 тэрбум төгрөгийг улсын төсөвд суулгажээ.

Нүхэн жорлонгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Усны газрын дарга, доктор З.Батбаяр дараах зүйлийг ярьсан юм. Түүний хэлснээр гэр хорооллын жорлонг гурав ангилна. Нэгдүгээрт, айлын жорлон. Хоёрдугаарт, зуслангийн бүст байдаг өдөр бүр хэрэглэдэггүй жорлон. Гуравдугаарт, аж ахуй нэгж байгууллагуудын жорлон. Эхний ээлжинд зуслангийн бүст байгаа жорлонгуудын яаралтай нурааж, нэгдсэн байдлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, аж ахуй нэгж байгууллагуудад жорлонгийн асуудлыг шууд тулгаж, стандартын шаардлагад нийцсэн жорлон байлгах ёстой. Одоо бид жорлонгийн тооллого хийх ёстой. Стандарт нийцэж байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хаалга нь хаашаа харсан байх ёстой вэ? Тэр жорлонгоос хэдэн метрийн зайтай дараагийн жорлон байх вэ? гэх мэт шалгалтыг хийнэ. Энэ тооллогын дараа Улаанбаатар хотод худаг ухах зөвшөөрлийг өгөх эсэхээ шийднэ. Шинээр барьж байгаа хашаа бүрт жорлон гарах нь ойлгомжтой учир газар шинээр олгох уу гэдгийг бас ярих ёстой гэж тэрбээр онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-21 103.57.94.132

гэр хорооллын агаар, ус,хөрс бохирдуулж байгаа иргэдээс маш өндөр татвар ав. тэд нийт иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж бгаа. учир нь хашаандаа мод зүлэг тарьдаггүй. хашаа, гудамж нь улаан шороогоороо байлаг. уг нь хувийн өмчөө өөд татах ёстой. гэтэл хэзээ ч тэгэж байгаагүй. татварын хөшүүргэ ашиглан янзлуул. харин мод ногоо тарих аргыг тв болон хороо бусад эх сурвалжаар заах ёстой бх.

Avatar

Нэргүй 2023-11-21 43.242.243.217

МАН-ай эрх баригч энхрий хайрт намынхан ХАР НҮҮРС НОГООН АВТОБУС гээд ХАР ба НОГООН өнгөнд их дуртай болоод байсан харин одоо хулгай нь баригдаад эхэлсэн болхоор НОГООН ХАР өнгө хараад эсвэл сонсоод дотор нь муухайрдаг болж байгаа бол уу энэ намын уг гарвал жинхэн өнгө зүс нь гэм зэмгүй иргэдийнхээ цус нулимасаар хоололсон цусан улаан шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-21 43.242.243.217

одоо нэг төрийн албаны гар эко НОГООН суултуур шахах гээд хужаад урьдчилаад захиалга өгчихсөн боломжтой тохироо хүлээгээд алгаа үрчээд хүлээж байгаа

Avatar

Нэргүй 2023-11-21 43.242.243.217

юу уншчихаваа төсвийн мөнгөөр жорлонтой болчихоод ядаж тэр суудаг юумаа өөрөө аваад тавьж болдоггүй юум уу хямдхан л байдаг байлгүй дээ ийм байгаа юум чинь эрх баригчид халамж хайр нэрээр далимдуулж улсаа тонох нь аргагүй ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.112.235

баасны нүхийг хороогоор хийлгээд даварч бдг. гэр хорооллынхон УБ ын хамгийн арчаагүй хогнууд шдээ. арай дэндүү юмаа. суухад хэцүү суудалтай жорлон хийж өг ч гэх шиг

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.113.240

харин тийм. Өөрсдөө л биеэ засдаг биз дээ

Avatar

уншигчийн санал 2023-11-21 43.228.128.2

арай дэндүү юмаа хороо хийж өгнө гээд нөгөө нь нодлин хийлгэсэн энэ жил суудаг байвал ч гэх шиг хийгээд өгсөн юмыг арчилаад өөрсдөө суултуур хийгээд засаад авааач манайхан нээрээ бэлэнчлээд сурчихсан бнааа янз бүрээр хөрөнгө мөнгө зарахаас илүү ард иргэдээ нийгэмчлээд амьдралд сургаж жоохон соёлтой болгоё оо

Avatar

йыбө 2023-11-21 202.21.110.107

сдис юмаа. бидний байгаа байдал л ийм байна. гэр хороолол, орон сууц нтрдээ ч биш зүгээр Монгол хүн гэдэгтээ асуудал нь байна. хүний хамгийн анхан шатны хэрэгцээ жорлонгийн асуудлаа л шийдэж чадахгүй байна шд юун хөгжил дэвшил техник технологи вээ сдис хол байнаа. зүгээр хүй нэгдлийн үеээрээ гахай нохой шиг л амьдраад байдаг. 21р зуунд нүх ухснаа баагаад суугаад байдаг. үнэр танар, үзэмж нтр аймар биздээ. баасныхаа үнэрт хордож үхэх гээд амьдраад байдаг арай шүү нээрээ

Avatar

Үнэн үг 2023-11-21 103.212.117.165

За арай арчаагүй юу. Жорлонгоо цэвэрлээд, янзлаад амьдарч чадахгүй, хороо хийж өгөх байх ч гэх шиг. Идэж,ууж чадаж байгаа юм чинь гаргасан ялгадсаа өөрсдөө янзлаач. Мөнгө төгрөгөө өарсдөө гаргаж соруулуулаач, суудлаа өөрсдөө хийгээч!!!!.

Avatar

Нэргүй 2023-11-21 202.21.97.110

ork

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.186.248

zavaarsiimbe

Avatar

Нэргүй 2023-11-21 59.153.115.97

213.87.132.211 энэ янханы газрыг хаагаач бариач

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-21 103.212.116.33

Баасных нь дараа бөгсийг нь хэн арчиж өгөхийм бэ

Avatar

Нэргүй 2023-11-21 202.126.93.228

Өөрсдөө барьдаггүй юм байхдаа…арай арай

Avatar

zalxuu 2023-11-21 202.126.89.78

yu helehev de zalhuu pizdaguud zunda mashina avchrad soruulj chadahgui, jorlon hgd ogson bhd suultuur hj chadahgui arai yuma

Avatar

Нэргүй 2023-11-21 139.5.216.139

хүний өмнөөс амьдарч өгч байгаа аятай

Avatar

Нэргүй 2023-11-21 203.17.23.197

Төсөвийн мөнгөөр жорлон хийхгүй

Avatar

Нэргүй 2023-11-21 203.17.23.197

Худлаа тоо тавьж мөнгө угаах гээд байгаа юм уу
Айл өрх хашаанаасаа олон жорлон байхгүй. Бодитой тооллого явуулах хэрэгтэй. Янз бүрийн аргаар мөнгө угааж завшдагийг зогсоох цаг болсон Жорлонг иргэд өөрсдөө худалдаж авах хэрэгтэй. Төсвөөс нэгч төгрөг гаргах хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-11-21 202.126.89.204

Жорлонг нь хийгээд өгсөн байхад дээр нь байх суултуураа өөрсдөө хийж болно шдээ.

Avatar

Нэргүй 2023-11-21 202.21.126.30

Харин тийм. Ямар даварсан, арчаагүй н**ш вэ

Avatar

Zochin 2023-11-21 202.9.46.143

ene hugshnii amidral shig medehgyi l dee.gantsaaraa amidardag bol hetsyylde.er ni bol ynegyi beldeed bh tusam shyymjleed bhaar uursnuu sanaa sanaachlaga gargamaar yumdaa het belenchleed,zalhuuraad busdiin garhiig harj suuh hymyys ih l bga.b**s sheesendee hutgaldaad zun ger horoolol bol byhen jorlond bgam shig l bg bhdaa,hotruugaa ch yalgaa alga daa

Avatar

Даваа 2023-11-21 66.181.191.207

Төсвийн мөнгөөр бариад байхдаа яахав дээ, өөрсдөө хариуцлагтай байх хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2023-11-21 202.9.46.121

Нутагтаа харьцгаа

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.178.220

Жорлонд суултуур хийх амарахн шдээ! 3-4 ширхэг брус модоор хөл хийгээд дээр нь дээр үеийн хуучин орон сууцны дугуй модон суулт хадчихна! Орчин үеийн хуванцар дугуй хадсан ч болно.

Avatar

Нэргүй 2023-11-21 202.179.11.230

Bid utaa jorlon 2-oo hamtad ni shiidmeer baina.

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.177.117

Оросын тосгод нүхэн жорлон дүүрэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж