Чимээгүй хотуудыг цэцэрлэгт хүрээлэн болгоё!

Хуучирсан мэдээ: 2023.11.21-нд нийтлэгдсэн

Чимээгүй хотуудыг цэцэрлэгт хүрээлэн болгоё!

Чимээгүй хотуудыг цэцэрлэгт хүрээлэн болгоё!

Улаанбаатар хотын эргэн тойронд нийт 20 гаруй байршилд оршуулгын газар бий. Эдгээрээс хотын төвд, олны хөлийн дунд цөөн хэдэн газар дархлагдсан. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 1000 оюутны байрны хажууд байрлах Оросуудын оршуулга. 2017 онд нийслэлд байршилтай оросын оршуулгын газрыг засаж сайжруулах тохижуулахад ОХУ болон Монголын талаас хамтарч ажиллах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Улмаар тус ажил хэсэг хугацаанд зогсч, хотын төвд шахуу байрлалтай тус оршуулгын газрын хашааг 2021 онд хашаалсан байдаг. Гэхдээ тус оршуулгын талбай нөөцгүй болсон. Тиймээс эдгээр хүндэтгэлийн газруудыг дурсгалын хүрээлэн болгох хүсэлтийг иргэд олноор илэрхийлж байгаа юм.

Оршуулгын газруудыг хотын төвөөс шилжүүлэх, тус газруудыг чөлөөлж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох талаар нийслэлээс ажиллаж байгаа. Энэ жил ч мөн тус ажил үргэлжилж, “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах 2010 оноос яригдсан төсөл хэрэгжиж буй.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй адилаар нийслэлийн төв дэх бусад оршуулгын газруудад ч сэлгэлт хийх цаг болсон. Нэг талаар Улаанбаатарын өнгө үзэмж, нөгөө талаас байгаль экологи, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэргийг харгалзвал их хөлийн газарт чимээгүй хот байх нь зохисгүй.

ДҮҮРЭГ БҮРД ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Нийслэлийн иргэд хот доторх оршуулгын газруудад оршуулгын зан үйл үйлдэхийг албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, 

  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар,
  • Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар,
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар,
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар ,
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2”,
Харин чандарлаж оршуулах хэлбэрийн оршуулгын зан үйлдэх:
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрладаг “Буяны төв цогцолбор-1″,
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баянтөхөмд оршдог “Буяны төв цогцолбор-2”,
Мөн оршуулах талбайн нөөцгүй болсон, дахин оршуулга хийхийг хориглосон оршуулгын газрууд бий. Үүнд:
  • ЧД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар,
  • Баянзүрх 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны оршуулгын газар,
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаагийн буюу Нисэхийн оршуулгын газар,
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачууртын Баяндөхөмд Мянган лантын оршуулгын газар,
  • Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын оршуулгын газар,
  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Японы оршуулгын газар зэрэг байгаа юм.

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын газрыг бий болгосноор экологи болоод бусад олон зүйлст эерэг нөлөөтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж