Өнгөрсөн хоногт нийслэлд хүчингийн хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн 21 настай, эмэгтэй Э гэртээ байхад нь нөхрийг асууж ирсэн мөн дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 26 настай Б гэгч согтуурхан хүчиндэхийг завдсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн 55 настай Ц согтуу залуугийн хүчирхийлэлд өртсөн байна. Хохирогчийг Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй 31 настай Ш гэгч хүчиндэхийн завдан хувцсыг нь урж, зодсон байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Н.Түвшин