“Mongolian grand Prix” балетын хоёрдугаар уралдаан болно

“Mongolian grand Prix” балетын хоёрдугаар уралдаан болно

“Mongolian grand Prix” балетын хоёрдугаар уралдаан болно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр “Mongolian grand Prix” балетын анхдугаар уралдааныг 2022 оны арваннэгдүгээр сард анх удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, хоёрдугаар уралдаанаа 2023 оны арваннэгдүгээр сарын 22-24-ний хооронд зохион байгуулах гэж байна. УДБЭТ-аас санаачилан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "MBGP-FBC" буюу "Mongolian grand Prix” балетын тэмцээн нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, үеэс үед гайхагдах монгол авьяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд оршиж байгаа билээ.

"Mongolian grand Prix" хоёдугаар уралдаанд балетаар хичээллэж буй Монгол Улсын 6-8, 9-11, 12-14, 15-19 насны сурагч, оюутнууд, 16-25 мэргэжлийн бүжигчид оролцох боломжтой юм.

Хоёрдугаар уралдааны бүртгэл 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хаагдах юм. Уралдааныг Гадаадын болон Монголын балетын урлагийн томоохон төлөөлөл болсон багш нар шүүж явуулах юм. Уралдааны шагналтнуудаас бүрдсэн “Mongolian grand Prix Gala” тоглолт 2023 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагт тоглох гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж