Израилийн танкууд дахин нэг эмнэлгийг эзлэн авчээ

Израилийн танкууд дахин нэг эмнэлгийг эзлэн авчээ

Израилийн танкууд дахин нэг эмнэлгийг эзлэн авчээ

Израилийн хүчин Газын зурвас дахь Аль-Шифа эмнэлгийг бүсэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар бүс нутгийн хойд хэсэгт байрлах индонези эмнэлгийг мөн Израиль эзлээд байна. Тус эмнэлэг өнөө өглөө бөмбөгдөлтөд өртөж, 10 гаруй хүн нас баржээ. Израилийн хүчин барилгаас 20 орчим метрийн зайд байрласан байгааг эмнэлгийн дарга Марван Аль-Султан хэлэв.

Харин Аль-Шифа эмнэлгээс дутуу төрсөн 31 нярайг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. 39 хүүхэд байсан ч зарим нь хэдийнэ амиа алджээ. ЮНИСЕФ-ийн ажилтан Тоби Фрикер хэлэхдээ "Энэ бол маш аюултай, хүнд даалгавар. Газад аюулгүй газар гэж байхгүй. Эмнэлгүүд бүгд ачаалалтай байгаа тул хүүхдүүдийг Египетрийн эмнэлэгт шилжүүлэх хэлэлцээр үргэлжилж байна. Бид эдгээр хүүхдийн ар гэрийг олж тогтоохоор ажиллаж байна. Гэр бүлээс нь бүрэн салгачихыг бас хүсэхгүй байна" гэлээ.

Израилийн арми Аль-Шифа эмнэлэгт халдсанаа зөвтгөх зорилготой хоёр бичлэг нийтэлсэн байна. Нэг бичлэгт нь Хамасын командлалын төв байр руу ороход ашигладаг хонгилын амыг харуулжээ. Харин нөгөө бичлэг нь барьцааны хоёр хүнийг харуулсан нууц камерын бичлэг байв.

Барьцаанд байгаа хүмүүсийн тухайд АНУ, Катарын оролцоотой хэлэлцээрт нааштай шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. Ойрын өдрүүдэд түр хугацаанд гал зогсоож, тодорхой тооны барьцааны хүнийг суллах магадлал байгааг АНУ дахь Израилийн Элчин хэлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.160.52

Тэнд Индонез эмнэлэг байдаг юм байх даа ?. Нөгөө Араб ахан дүүс нь эмнэлэг байгуулж өгөөгүй юм байх да ? .Бас нөгөө Египед нь дурвэгсдыг оруулахгүй байна гэлүү ?.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.174.70

Байгуулья гэсэн ч Израйл цемент оруулахгүй, усыг нь тасалцан юм чинь яахын

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-20 202.126.89.214

Эзэн Чингис хаан 400 худалдаачнаа лалуудад алуулаад юу боллоо

Avatar

Хаха 2023-11-20 59.153.86.94

Энэ Палестин гэх Араб гахайнуудыг бүгдийг устгаж үгүй хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.174.70

Хүүхдүүд, нярай балчирууд алуулж байна гээд байхад ийм тэнэг юм хэлэхээс ичээч.

Avatar

өвгөн 2023-11-20 192.82.65.103

Овоо босгоогүй бол шазгай юу гэж суухав гэдэг байхаа. Хийсэн үйлийн үрээ эдлэх нь зүйн хэрэг. Умхий торорист арабууд исламистууд сөнөтүгэй.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.174.70

Israel 1948 onoos ehleed Palestinechuudiig alsan. Eh orond ni ircheed ui tumen gemgui humuusiig ni alsan, horison ni toolshgui.
Chi Manjiin darlaliin uyed baisan bol mongolchuudaa zuhej manjiig bogsiig unseh n**** baina da

Avatar

Нэргүй 2023-11-20 192.42.116.183

Израйлийн танкууд хүүхэд, эмэгтэйчүүд, эмнэлэгтэй л байлдах юм даа чааваас

Avatar

No war 2023-11-20 59.153.113.129

No war

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж