"Blackpink" хамтлагийнхан гэрээгээ сунгаж магадгүй

"Blackpink" хамтлагийнхан гэрээгээ сунгаж магадгүй

"Blackpink" хамтлагийнхан гэрээгээ сунгаж магадгүй

"Blackpink" хамтлагийн "YG Entertainment"-тай байгуулсан гэрээ энэ оны наймдугаар сард дууссан. Улмаар хамтлагийн гурван гишүүн гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн билээ. Дөрвөн гишүүний гурав нь "YG entertainment"-тай гэрээгээ сунгахгүй гэх мэдээллийн дараа агентлагийн хувьцааны ханш 13.28 хувиар унажээ. Энэ нь хувьцааны ханш сүүлийн таван сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн тохиолдол юм.

Тэгвэл хамтлагийн дөрвөн гишүүн дөрвүүлээ гэрээгээ сунгаж магадгүй байгааг өнөөдөр /2023.11.20/ эх сурвалж мэдээллээ. Гэсэн хэдий ч гишүүд агентлагтай байгуулсан хувийн менежментийн гэрээгээ шинэчлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Үүний зэрэгцээ хамтлаг Лизагүйгээр гэрээгээ үргэлжлүүлж магадгүй гэх шар мэдээлэл ч мөн гарсан. Лизагийн оронд "YG Entertainment"-ийн шинэ хамтлаг "BabyMonster"-ын гишүүн Аёон хамтлагт элсэж магадгүй гэжээ.

"Юу ч бүрэн шийдэгдээгүй байна. Энэ талаар үргэлжлүүлэн хэлэлцсээр байгаа. Тохиролцоонд хүрмэгц нийтэд ил мэдээлнэ" гэж "YG Entertainment" мэдээлэв.

"Blackpink" хамтлаг нь "YG Entertainment"-ийн борлуулалтын багагүй хувийг эзэлдэг. Тодруулбал, агентлагийн нийт борлуулалтын 90 гаруй хувийг "Blackpink" дангаараа бүрдүүлдэг гэж энэ оны хоёрдугаар сард хэвлэлд мэдээлж байв. 2021 онд хамтлаг 1.87 сая цомог борлуулсан нь агентлагийн нийт цомгийн борлуулалтын 72 хувийг эзэлж байв. Түүнчлэн хамтлагийн гишүүн Лиза тус агентлагийн хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчид тооцогддог. Тиймээс "Blackpink" хамтлагийг агентлагийн гол тулгуур багана гэж үздэг ажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХөөрхөнХөөрхөн
11
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

О.Энэрэл 2023-11-20 103.212.117.185

Нэргүй гээд бичсэнийх нь доор байгаа сэтгэгдэл ер нь бүх сэтгэгдэлийг би бичсэн шүү надад итгээрэй

Avatar

Нэргүй 2023-11-20 103.212.117.185

Гэхдээ л би blackpink-ийг санаж зүрхэндээ хадналнаа хүчтэй гүргэр өхөөрдөм мундаг хөөрхөн эгч нар аа зүрхэн дээ шингээнээ

Avatar

О.Энэрэл 2023-11-20 103.212.117.185

Муухай blackpink-ийг хугацагаа сунгасан ч очиж харж гарын үсгийн нь авч чадахгүй юм чинь

Avatar

Норродл 2023-11-20 103.212.117.185

Муухай

Avatar

Vneniig ogvvlegch 2023-11-20 103.10.22.186

Lisatai lisagvi bolno zgr Lisagiin hamgiin aldartai gd bga shaltgaan ni Thailandiinhan dangaaraa fan baseiin 75% bvrdvvldegt l bgn

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж