"Blackpink" хамтлагийнхан гэрээгээ сунгаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

"Blackpink" хамтлагийнхан гэрээгээ сунгаж магадгүй

"Blackpink" хамтлагийнхан гэрээгээ сунгаж магадгүй

"Blackpink" хамтлагийн "YG Entertainment"-тай байгуулсан гэрээ энэ оны наймдугаар сард дууссан. Улмаар хамтлагийн гурван гишүүн гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэн билээ. Дөрвөн гишүүний гурав нь "YG entertainment"-тай гэрээгээ сунгахгүй гэх мэдээллийн дараа агентлагийн хувьцааны ханш 13.28 хувиар унажээ. Энэ нь хувьцааны ханш сүүлийн таван сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн тохиолдол юм.

Тэгвэл хамтлагийн дөрвөн гишүүн дөрвүүлээ гэрээгээ сунгаж магадгүй байгааг өнөөдөр /2023.11.20/ эх сурвалж мэдээллээ. Гэсэн хэдий ч гишүүд агентлагтай байгуулсан хувийн менежментийн гэрээгээ шинэчлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Үүний зэрэгцээ хамтлаг Лизагүйгээр гэрээгээ үргэлжлүүлж магадгүй гэх шар мэдээлэл ч мөн гарсан. Лизагийн оронд "YG Entertainment"-ийн шинэ хамтлаг "BabyMonster"-ын гишүүн Аёон хамтлагт элсэж магадгүй гэжээ.

"Юу ч бүрэн шийдэгдээгүй байна. Энэ талаар үргэлжлүүлэн хэлэлцсээр байгаа. Тохиролцоонд хүрмэгц нийтэд ил мэдээлнэ" гэж "YG Entertainment" мэдээлэв.

"Blackpink" хамтлаг нь "YG Entertainment"-ийн борлуулалтын багагүй хувийг эзэлдэг. Тодруулбал, агентлагийн нийт борлуулалтын 90 гаруй хувийг "Blackpink" дангаараа бүрдүүлдэг гэж энэ оны хоёрдугаар сард хэвлэлд мэдээлж байв. 2021 онд хамтлаг 1.87 сая цомог борлуулсан нь агентлагийн нийт цомгийн борлуулалтын 72 хувийг эзэлж байв. Түүнчлэн хамтлагийн гишүүн Лиза тус агентлагийн хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчид тооцогддог. Тиймээс "Blackpink" хамтлагийг агентлагийн гол тулгуур багана гэж үздэг ажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХөөрхөнХөөрхөн
12
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж