Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2023.11.20/ Ард түмний хүч намыг улсын бүртгэлд бүртгэжээ. Энэ намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа ажилладаг. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа намаа бүртгүүлэхээр өргөдөл өгсөн боловч буцаагдаж байв. Намын дарга Л.Аззаяа нь Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ өгсний дагуу холбогдох хууль болон намын дүрэмд нийцсэн тул бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, 2021 онд өөрийнхөө намаа эхнэр Л.Аззаяадаа бэлэглэсэн байдаг.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувьд Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ард түмнээ хайрлая намын даргаар ажиллаж, хэд хэдэн удаагийн сонгуульд өөрөө болоод гэр бүлээрээ нэр дэвшиж байсан ч улс төрийн хувьд амжилт олоогүй. Мөн АН-ын даргад өрсөлдсөн ч намын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй юм.
Холбоотой мэдээ