Салан тусгаарлагчдыг өршөөхийг эсэргүүцэн хамгийн том жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Салан тусгаарлагчдыг өршөөхийг эсэргүүцэн хамгийн том жагсаал болов

Салан тусгаарлагчдыг өршөөхийг эсэргүүцэн хамгийн том жагсаал болов

Испанийн хамгийн том жагсаал Мадрид хотноо  өнгөрөгч амралтын өдрөөр болов. Жагсаалд 170,000 орчим хүн оролцжээ. Жагсагчид 2017 онд Каталоны салан тусгаарлах үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, засгийн газар байгуулахаар тэмцсэн хүмүүст Өршөөл үзүүлэхээр зарласан Испанийн социалистуудыг эсэргүүцэн жагсчээ.

Испанийн социалист Ерөнхий сайд Педро Санчес нь өршөөл үзүүлэхээр амласнаар Каталон болон Баскийн үндсэрхэг үзэлтэй намуудын дэмжлэгтэйгийг авч, Засгийн газрыг дөрвөн жилийн хугацаатай даргалах албан тушаалд ялалт байгуулсан юм. Уг ялалтаасаа хоёр өдрийн дараа амлалтаа биелүүлэхээр  400 орчим хүнд өршөөл үзүүлэхээр зарласан нь үндэсний хэмжээнд эсэргүүцэл дагуулжээ.

Жагсагчид "Санчес бол урвагч", "Испанийг битгий худалд" гэх мэт лоозон барин жагссан байна. Түүнчлэн Испанийн хууль, шүүхийн дөрвөн институт, сөрөг хүчний намууд, бизнесийн лидерүүд ч өршөөлийг эсэргүүцэн "хуульд захирагдах журмыг зөрчиж, салан тусгаарлагчдыг хүчирхэгжүүлнэ" гэж эсэргүүцжээ.

Өршөөлд хамрагдах 400 орчим хүний дунд 2017 оны салан тусгаарлах хөдөлгөөний үеэр цагдаа, идэвхтнүүдтэй мөргөлдсөн салан тусгаарлагчид багтсан аж.

Каталоны тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгыг шүүхээс хууль бус гэж зарласан бөгөөд энэ нь Испанид сүүлийн хэдэн 10 жил үргэлжилж буй улс төрийн хямралыг үүсгээд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж