Израилийн эмэгтэйчүүд НҮБ-ыг буруушаав

Израилийн эмэгтэйчүүд НҮБ-ыг буруушаав

Израилийн эмэгтэйчүүд НҮБ-ыг буруушаав

Израилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгүүд болон албаны НҮБ-ыг шүүмжлэн мэдэгдэл хийжээ. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Израильд үй олноор хөнөөх, хэрцгий террорист халдлагын үеэр Хамас бүлэглэлийн алан хядагчид хүчин болон жендэрийн эсрэг харгис хэргүүд үйлдсэнийг улс орнууд үл тоомсорлож, НҮБ чимээгүй өнгөрүүлсэн хэмээн буруушааж байна. Хүний эрхийн байгууллагаад Хамасын хүчирхийллийн хэргүүдийг  баримтжуулахаар сүүлийн зургаан долоо хоногийн турш уйгагүй ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Израилийн Гадаад хэргийн яамны ахлах дипломатч, хуулийн зөвлөх Сара Вайс Мауди мэдэгдэлдээ, "Бид захидал илгээж, график баримт бичгээ хуваалцсан. Гэвч хариу ирүүлээгүй, тэдний чимээгүй байдал сэтгэл өвдөж байна" гэв.

Нью-Йорк хотноо өнгөрсөн жил болсон Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажилласан Израилийн анхны төлөөлөгч Вайс Мауди хэлэхдээ, "Үндэс угсаа, гарал үүсэл үл хамааран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тусгай чиг үүрэг бүхий НҮБ-ын байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага Израилийн эмэгтэйчүүд болон залуу охидын эсрэг харгислалыг  зүгээр л хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна" гэж мэдэгджээ.

Израилийн армийн бааз, олон нийтийн хөгжмийн наадам болон бусад 20 гаруй газарт нэгэн зэрэг болсон террорист халдлагын улмаас 1200 гаруй хүн амь үрэгджээ. Түүнчлэн 240 хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийг Газын зурвас руу хулгайлан авч явсан байна.

Израилийн цагдаа нар эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг баримтжуулсан  60,000 орчим видео цуглуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын цахим хуудсанд аравдугаар сарын 7-нд болсон халдлагаас хойш Израилийн талаарх цорын ганц ишлэл нь "Газын хямрал эмэгтэйчүүд, охидод аймшигт нөлөө үзүүлж байгаа тухай өгүүлсэн" бөгөөд "Хамасын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 11,200 гаруй хүн амь үрэгдсэний 4506 нь хүүхэд, 3027 нь эмэгтэйчүүд" гэсэн ганц өгүүлбэр байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж