Эрүүгийн хууль чангарах сургаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил огцом буурчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 19-нд автомашин согтуугаар жолоодсон 76 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад бараг 70 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Учир нь цагдаагийн байгууллагад хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 500-гаар бүртгэгдэж байсан юм.
Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн хуулиар биш эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалт тусган хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн аравдугаар сард өргөн мэдүүлсэн. УИХ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж буй. Удахгүй уг хууль батлагдах шатанд орсон.
Ингэснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол эхний удаад торгох, эсвэл жолоо барих эрхийг хасах, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар болгоод байгаа. Ингэхдээ дээрх зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ