Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд МОХ-ны саналыг авна

Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд МОХ-ны саналыг авна

Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд МОХ-ны саналыг авна
Зэвсэгт хүчинд алба хааж байсан оюутан залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг олон нийтийг цочирдуулсан. Иргэдийн зүгээс цэрэг татлагыг анхаарч, оюутан залууст уян хатан хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон билээ. Тиймээс  БХЯ болон ЗХЖШ-ын удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт  Монголын оюутны холбооныхныг хүлээн авч уулзжээ. Уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар болон бусад албаныхан, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх нарын хүмүүс оролцсон байна. Тэд хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлжээ.
МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тэдгээрт уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан байна.  Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар болжээ.
Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ МОХ-ноос уламжилсан байна.  ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй байхаа илэрхийлсэн байна.
Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ter 2023-11-20 103.57.94.167

udaasaa 1,4- iin oyuutanuudiig tatdaggui bizdee?

Avatar

шаабар 2023-11-20 66.181.183.164

Төгсөх ангийн оюутнуудыг цэргийн албанаас нэг жил чөлөөлөх нь зө.В. хАРИН НЭГ ЖИЛЭЭ ДУУСМАГЦ ЦЭРЭГТ ТАТАХ БӨГӨӨД ХАЛАГДААД ИРЭНГҮҮТ НЬ ДИПЛОМЫГ НЬ ШУУД ШАЛГАЛТГҮЙГЭЭР ОЛГОДОГ БАЙВАЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.168

ПНХ оюутны холбоо

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-20 103.57.94.102

оюутныг өөрийнх нь хүслээр явуулдаг болох хэрэгтэй, хаанаас хэнээс хамгаална гээд хүчээр цэрэгт татаад үхүүлээд байдаг юм бэ, цэрэг болохоосоо илүү үер, цасан шуурга, ургац хураалт, төмөр зам, газар шорооны ажилд үнэгүй ашиглаад байгаа нь үнэн шдээ. үнэгүй зүйл хаана ч байдаггүй юм шүү

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.180.15

оюутныг өөрийнх нь хүслээр явуулдаг болохыг дэмжиж бна.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.161.234

Хугацаат цэргийг болих нь зөв.Биеийн болон сэтгэл зүйн сул дорой.тэвчээргүй залуусыг хүчээр татаж хэн хэнлээ төвөг болохгүй талаас нь зохицуулах нь зөв байх.

Avatar

ард түмэн 2023-11-20 202.21.125.66

Цэргийн сургалтын стандарт нь хүний хөгжил нийгэмшил дадал зуршил, бие бялдар зэрэгтэй ерөөсөө уялдаж шинэчлэгдэхгүй байгаа нь харамсалтай.Өөрчлөх хэрэгтэй, аль 19-р зууны арга барил нь мэдээж 18- р зуунаас уламшлагдаж ирсэн байгаа байх, одоо 21 -р зуун ш дээ, зуун зуунаар хөгжиж өөрчлөгдөж байна.Дуу хөгжим, урлаг спорт, эд материал, хүрээлэн буй орчин байгаль цаг уур гээд …бодож тунгаа дарга нараа, том бодож тасарч сэтгэ….

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.108.14

Лам нарыг цэрэгт татах нь зөв байх аа

Avatar

Амаржаргал 2023-11-20 139.5.219.59

хагалгаанд ороод биедээ 2 дээш оёдолын соривтой хүүхдийг тархийг хориглох заалт оруулж өгөөч

Avatar

формат 2023-11-20 203.98.76.4

Гэхдээ л нялцгай, далдгар, дальчгар залуусыг яалт ч үгүй цэргийн сургалтаар хүмүүжүүлж засмаар л байгаамдаа. Дайны дараах 1950-2000-аад оны Солонгос улсын кинонуудыг харахад Улс Төр, Цэрэг арми нь Шинэ Нийгмээ байгуулахын тулд Иргэн бүртэйгээ нилээн тулж хууль журамыг сахиулдаг байсан юм билээ.

Avatar

Зочин 2023-11-20 103.57.94.72

лам нарыг цэрэгт явуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж