Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд МОХ-ны саналыг авна

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд МОХ-ны саналыг авна

Цэргийн албанд татах журмыг өөрчлөхөд МОХ-ны саналыг авна
Зэвсэгт хүчинд алба хааж байсан оюутан залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг олон нийтийг цочирдуулсан. Иргэдийн зүгээс цэрэг татлагыг анхаарч, оюутан залууст уян хатан хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон билээ. Тиймээс  БХЯ болон ЗХЖШ-ын удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт  Монголын оюутны холбооныхныг хүлээн авч уулзжээ. Уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар болон бусад албаныхан, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх нарын хүмүүс оролцсон байна. Тэд хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлжээ.
МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тэдгээрт уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан байна.  Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар болжээ.
Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ МОХ-ноос уламжилсан байна.  ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй байхаа илэрхийлсэн байна.
Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж