Дэлхийн хүүхдийн өдөр: 10 хүүхдийн найм нь хүчирхийлэлд өртөж байна

Дэлхийн хүүхдийн өдөр: 10 хүүхдийн найм нь хүчирхийлэлд өртөж байна

Дэлхийн хүүхдийн өдөр: 10 хүүхдийн найм нь хүчирхийлэлд өртөж байна

Өнөөдөр /2023.11.20/ "Дэлхийн хүүхдийн өдөр" тохиож байна. "Хүүхдийн эрхийн конвенц"-ыг одоогоос 34 жилийн өмнөх энэ өдөр дэлхийн удирдагчид чуулж баталсан түүхтэй. Түүнээс хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд олон улсад хүүхдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тухайлбал, 2017 онд энэ өдрийг тэмдэглэх талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгдсэн байдаг.

Тунхаглалд хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг зааж өгчээ.

Мөн хүүхдийг өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлсийг харгалзан улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тусгажээ. Дэлхийн хүүхдийн өдрийн хүрээнд Монгол Улсын хүүхэдтэй холбоотой статистик мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЖИЛ БҮР 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖ БАЙНА
Монгол Улс хүүхэд хамгааллын салбарт сүүлийн жилүүдэд онцгой анхаарах болсон. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээнд сүүлийн гурван жил тус бүр найман тэрбум төгрөг тусгасан. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтөөс харахад:
  • Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,8 тэрбум төгрөг,
  • 2023 онд 5,7 тэрбум төгрөг,
  • Шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая төгрөг,
  • 2023 онд  348 сая төгрөг,
  • Урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум төгрөг,
  • 2023 онд 1,8 тэрбум төгрөг хуваарилжээ.

УИХ-ын аравдугаар сарын 6-ны хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээллийг сонссон. Тухайн үед хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан гэдгийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа онцолж байв.

ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дуудлага мэдээллийг авч үзвэл 2021 онд нийт тус төвд 26503, 2022 онд 117 мянган дуудлага, энэ оны есдүгээр сарын байдлаар 78310 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагыг задалж үзвэл, хүүхдийн эрх хамгаалал, бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санаа, үл хайхрах, гэр бүлийн харилцааны зэрэгт хуваагдаж байна.

Нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг нийт хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг аж.

Тиймээс хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.186.248

ene tegeed unen uu.ugui bailguidee.odoo suuldee ger buliin orching buruutgah n. ingej heden tsaasnii sanhuujiltiin tuluu ger buliin uur amisgaliig ugui hiih n

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.219.41

төрийн төмөр нударга толгой тархигүй өршөөгүй балбана гэдгийг хүүхдүүдээ байнга сургаж бай. Хүүхэд цагт чинь чиний гэмийг төр эцэг эхтэй чинь хамт асууна. Хүүхэд нас дуусахад чинь ганцхан чиний хар толгойноос чинь асууж яллана. Монгол эцэг эх мулгуу тэнэг байлаа ч үрийнхээ төлөө үхдэг байсан. Барууныхан бол чамайг гудамжинд гаргаад хаяна. Үүгээрээ монголчууд 40 гарсан үрээ хүүхдээрээ гэж боддог.

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.219.41

Одоо эцэн эхчүүд хүүхдээрээ дамжигдан төрийн дарангуйоал жинхэнэ хүчирхиййлэлд орсон шүү. Буруу хүмүүжилтэй хүүхдүүд буруу явдлаа зөвтгөхийн тулд 108 дугаарыг ашиглаж эцэг эх эмээ өвөөгөө шоронд хийдэг болсон. Үүний цаана монголыг сөнөөх монгол уламжлалыг устгах мөнгө угаах ажиллагаа байгаа шүү. Монгол хүүхдийг монгол хүн бидний уламжлөл эөв хүмүүн болгоно. Хоёр чих сонсдоггүй үелээ хоёр хонгондор мэдрээд авахад гэмгүй л байх. Өөрийн дураар тэнэглэхэд чинь төр чамайг аавын алганы амт биш төрийн

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.219.41

Эцэг эхийн энэрэл хайрыг барууныхан баллаж байгаа шүү.Хүүхдээ сургаижилсныхаа төлөө хүчирхийлэгч болж байгаа олон эцэг байгаа шүү. Эцэг эх хүүхдээ э.загнах зандрах хүмүүжүүлэх ёстой. Ёс бусын явдлыг хэлж загнасны төлөө одоо эцэг эхчүүд шоронд орж байна. Алганы амт авч байсан аавыгаа шоронд би хэзээ ч хийгээгүй. Хүчирхийлэл гэж юугаа чойлгохгүй байж хүүхдийн 80 хувийг хүчирхийлэлд байна гэж солиорохоо боль мал минь

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.23

Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайн өдөр болгон цэвэрлэдэг байсан юм. Ааш араншинтай монголчууд даварцгаахаа больцгоо!

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.179.140

Муу сэдвээ сэвээд л бай бай улам муу болно. Хайр энэрэл, сайн сайханд анхаарал хандуулахгүймуу хүмүүсээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж