Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт найман настай охиныг хүчирхийлж хэрцгийгээр амь насыг нь хороосон Н.Мөнх-Оргил гэгч этгээдийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас гурван долоо хоног хянасны эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Уг хэргийг үйлдсэн этгээд өмнө нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 9-15 насны гурван охиныг хүчирхийлсэн болохыг нь хууль хяналтынхан хөдлөшгүй баримтаар нотолсон байна. Түүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулахад сэтгэц эрүүл, хэрэг хүлээх чадвартай гэсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарчээ.
Г.Бүжин
Г.Бүжин