Инфляцийг бүрэн дарна гэж амласан, хэт барууны либертари үзэлтэн Хавьер Милей Аргентин улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний ялалт нь урьдчилан тааварлашгүй, эмх замбараагүй ирээдүй рүү түлхэж байна гэж ажиглагчид санаа зовниж байна. Саналын 99 хувийг тоолж дуусахад улстөрчдийг элэглэгч, телевизийн од Хавьер Милей 55.69 хувийн саналаар ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч зүүн-төвийн үзэлтэй, сангийн сайд Сержио Масса 44.3 хувийн санал авчээ.
Тэрбээр "Өнөөдөр Аргентины сэргээн босголт эхэллээ. Аргентины хувьд түүхэн үдэш боллоо" гэж Буэнос Айрес хотноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд өөрийнхөө ялалтыг гайхамшигтай зүйрлэв. Аргентинд өргөн тархсан ядуурал, инфляцийн өсөлтөөс үүдсэн "эмгэнэлт бодит байдал"-ыг эрс өөрчлөх амлалтыг Хавьер Милей өгч байна.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэрээ Аргентины 45 сая иргэний 40 хувийг ядууруулж, инфляцийг 140 гаруй хувьд хүргэсэн санхүүгийн хямралыг даван туулахын тулд Төв банкийг татан буулгаж, эдийн засгийг долларжуулахаа амлажээ.
53 настай Хавьер Милейг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэх нь элбэг. Тэгвэл түүнд баяр хүргэн Дональд Трамп "Бүх дэлхий харж байна. Би чамаар маш их бахархаж байна. Аргентиныг дахин аугаа болгох чиний ээлж ирлээ" хэмээн жиргэжээ. Түүнчлэн Твиттерийн шинэ эзэн Элон Маск ч "Аргентинд хөгжил цэцэглэлтийн үе ирлээ" гэж жиргэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
Зочин 2023-11-20 66.181.161.98
Зеленскийн Аргентин хувилбар
Зочин 2023-11-20 139.5.219.41
Аргентин яахав.Монголчууд бид элбэг сайхан үр хүүхдүүд маань хөдөлмарч жаргалтай амьдраөсай
Зочин 2023-11-20 213.87.139.114
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1
Эрдэнэ 2023-11-20 43.242.243.159
Бас нэг Зеленский ъккк
Батюүнрэн 2023-11-20 91.141.75.125
Манайд гайгүйхэн шиг алиалагч АН бэлдэж бга.Хар Төөгөө бараг дараагийн ерөнхийлөгчөөр гарчих бхаааа.!!
зочин 2023-11-20 66.181.187.119
Улс төрчдийг нь мэдэхгүй юм . Миний мэдэх зүйл бол Аргентин дэлхийн 3 удаагийн хөл бөмбөгийн аварга,
домогт Диего Марадона, Лионель Месси, за тэгээд дэлхийн аваргын сүүлийн гоолийг хийдэг Гонсало Ариель Монтьель, хагас хамгаалагч Ди Мария Эрнандес, довтлогч Лаутара Мартинес гээд гайхамшигтай тоглогчидтой гэдгийг л мэднэ.Бахархах юмтай орон.
Зочин 2023-11-20 66.181.179.106
Украины Зеленский шиг бас нэг алиалагч Аргентинд гараад ирлээ. Одоо энэ нөхөр Англитай дайн зарлаж, Фолклендийн арлуудаа буцаан авна гэж солиорох байх:::
Зочин 2023-11-20 202.131.232.156
Дайн хийх мөнгө байхгүй ээ.