Аргентины либертари үзэлтэн гайхамшгийг бүтээв

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Аргентины либертари үзэлтэн гайхамшгийг бүтээв

Аргентины либертари үзэлтэн гайхамшгийг бүтээв

Инфляцийг бүрэн дарна гэж амласан, хэт барууны либертари үзэлтэн Хавьер Милей Аргентин улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний ялалт нь урьдчилан тааварлашгүй, эмх замбараагүй ирээдүй рүү түлхэж байна гэж ажиглагчид санаа зовниж байна. Саналын 99 хувийг тоолж дуусахад улстөрчдийг элэглэгч, телевизийн од Хавьер Милей 55.69 хувийн саналаар ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч зүүн-төвийн үзэлтэй, сангийн сайд Сержио Масса 44.3 хувийн санал авчээ.  

Тэрбээр "Өнөөдөр Аргентины сэргээн босголт эхэллээ. Аргентины хувьд түүхэн үдэш боллоо" гэж  Буэнос Айрес хотноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд өөрийнхөө ялалтыг гайхамшигтай зүйрлэв. Аргентинд өргөн тархсан ядуурал, инфляцийн өсөлтөөс үүдсэн "эмгэнэлт бодит байдал"-ыг эрс өөрчлөх амлалтыг Хавьер Милей өгч байна.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэрээ Аргентины 45 сая иргэний 40 хувийг ядууруулж, инфляцийг 140 гаруй хувьд хүргэсэн санхүүгийн хямралыг даван туулахын тулд Төв банкийг татан буулгаж, эдийн засгийг долларжуулахаа амлажээ.

53 настай Хавьер Милейг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэх нь элбэг. Тэгвэл түүнд баяр хүргэн Дональд Трамп "Бүх дэлхий харж байна. Би чамаар маш их бахархаж байна. Аргентиныг дахин аугаа болгох чиний ээлж ирлээ" хэмээн жиргэжээ. Түүнчлэн Твиттерийн шинэ эзэн Элон Маск ч "Аргентинд хөгжил цэцэглэлтийн үе ирлээ" гэж жиргэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж