ЕТГ: Хуурамч мэдээллийн асуудлаар БНХАУ-д хандсан

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

ЕТГ: Хуурамч мэдээллийн асуудлаар БНХАУ-д хандсан

ЕТГ: Хуурамч мэдээллийн асуудлаар БНХАУ-д хандсан

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.11.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллээр сүүлийн үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гадаад харилцаа, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг хагалган бутаргах чиглэл рүү янз бүрийн мэдээ мэдээлэл гарах болсон. Тиймээс дараах мэдэгдлийг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээллийг удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээний нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсч байна. Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг Монгол Улсын нэр хүнд тэр тусмаа найрсаг харилцаатай хөрш орны харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Иймд хөрш орнууд олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах, аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж байгааг мэдэгдэж байна. Нийгмийн сүлжээ ашиглаж байгаа иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцлагатай хандахыг анхааруулж байна. Бид хуурамч мэдээлэл гэдгийг залруулж, хандсан. Ард иргэдийн зүгээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой гэж биднийг шаардаж байгаа. Энэ мэдээ мэдээллийг анх нийгмийн сүлжээнд оруулж, зохион байгуулалттай хийсэн хүмүүсийг тогтоосон. Энэ асуудлаар Хятадын хүчний байгууллагад хандсан. БНХАУ-ын прокурорын байгууллагад хандаж, хоёр монгол хүнийг шалгаж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Мэдээллийн хувьд энэ оны есдүгээр сарын 1-нд "Ерөнхийлөгчийн цаг" гэж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж дүрс бичлэгийг ашиглаж, хятад хэл дээр эвлүүлэг хийсэн. Орчин үеийн програм ашиглаж хүний дуу хоолой, биеийн хөдөлгөөн, амны хайрцгийг адилхан болгосон нь тогтоогдсон. Сүүлийн үед улс орны тусгаар тогтнолтой холбоотой, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гуравдагч хөршийн бодлогод сэв суулгахуйц үйлдлийг зохион байгуулалттай хийж байна. Тухайлбал, гурван сарын өмнө Монгол Улсын хилийн зурвасыг дотогш нь татсан байна гэдэг мэдээллийг зохион байгуулалттай цацсаныг олж тогтоосон. Энэ хүмүүс өөрсдийгөө баригдахгүй гэж боддог юм шиг байна. Бид олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч ажиллахыг цохон тэмдэглэе. Хэргийг ЦЕГ, ТЕГ хамтран шалгаж байна.

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргал:

-Эрүүгийн гэмт хэргийн талаар нөхцөл байдал тогтоогдсон. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг цар хүрээ өндөртэй. Улсаараа  хохирч болох эрсдэлтэй гэдгийг онцолъё. Улс төрийн зорилго, жижиг улс төрийн намын эрх ашгийн төлөө хийж байна. Мөн улсын тусгаар тогтнол, ард иргэдийн эв нэгдлийг хагалган бутаргах үйлдлийг ч гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж