Байдены төрсөн өдөр 2024 оны хамгийн том хариуцлагыг онцолж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Байдены төрсөн өдөр 2024 оны хамгийн том хариуцлагыг онцолж байна

Байдены төрсөн өдөр 2024 оны хамгийн том хариуцлагыг онцолж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр /2023.11.20/ 81 нас хүрч байна. Нас нэмнэ гэдэг гуниг, баяр хосолсон мэдрэмж. Ялангуяа та АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч бол шүү дээ.

Жо Байдены 81 насны төрсөн өдөр түүний 2024 оны хамгийн том хариуцлагыг онцолж байна. 53 жил улс төрд хүчин зүтгэсэн тэрбээр хамгийн сүүлчийн удаагийн кампанит ажлаа ирэх онд хийнэ. Энэ чухал мөчид Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампад ч суудлаа залгамжилж магадгүй юм.

Цагаан ордны зүгээс Байденг хангалттай эрүүл чийрэг байгаа гэж баталж буй. Гэвч сүүлийн үед хэд хэдэн арга хэмжээн дээр Байден бүтэлгүйтэж, олны хэл амыг дэвэргэсэн юм. Тухайлбал, Агаарын цэргийн хүчний академийн төгсөлтийн үеэр унасан, "Air Force One" онгоцонд суухдаа шатанд бүдэрсэн, унтахдаа амьсгал дэмжигч аппарат ашигласан гэх мэт зүйлс бий. 

Байденыг хэвлэлийн бай болгохгүйн тулд Цагаан ордноос янз бүрийн арга хэмжээ ч авах болжээ. Түүний аюулгүй байдлыг урьд өмнөхөөс илүү хангаж, тайзны ард тусгай агентууд гар чийдэнгээр замыг нь гэрэлтүүлэн, анхааруулга хүргэдэг. Мөн хэвлэлийн хурал зэргээс зайлсхийж, ганцаарчилсан ярилцлага өгөх болжээ.

Эрүүл мэндтэй холбоотой элдэв таамаг байгаа хэдий ч хэд хэдэн мужид тэрбээр Трампийг ардаа орхисон гэдгийг сүүлийн үеийн судалгаануудаас харж болох аж. Судалгааны дүнг харахад долоон мужийн иргэд Байдены насыг юу юунаас илүү авч хэлэлцэж байна.

Гэхдээ өдгөө 77 настай Трампийг ч бас эрүүл мэндээр тийм сайнгүй гэж үзэж буй. Трамп таргалалтын асуудалтай боловч гольф тоглохоос бусдаар дасгал хөдөлгөөн хийдэггүй. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэр Байдены бүтэлгүйтлийг байнга шүүмжилдэг ч өөрөө ч бас халтирч унах гээд байдаг талтай.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж