Чернобылийг салхин цахилгаан станц болгоно

Чернобылийг салхин цахилгаан станц болгоно

Чернобылийг салхин цахилгаан станц болгоно

Дэлхийг донсолгосон цөмийн гамшгийн голомт Чернобылийн атомын цахилгаан станц 1986 оноос хойш үндсэндээ хаягдсан. Тэгвэл Украин тус станцыг дахин эрчим хүч үйлдвэрлэдэг болгохоор төлөвлөж байна. Энэ удаад гайхамшигтай төлөвлөгөөний дагуу Чернобыль нь аварга том салхин цахилгаан станц болох ажээ.

Нэг гигаватт хүчин чадалтай байхаар төлөвлөж буй уг салхин цахилгаан станц нь Европдоо хамгийн томд тооцогдоно. Бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд нийслэл Киев болон түүний ойролцоох 800 мянган өрхийг цахилгаанаар хангах боломжтой.

Ажилчид цацраг идэвхт орчинд байх нь аюулгүй юу гэсэн асуултын хариулт хараахан тодорхой бус. Олон улсын атомын энергийн агентлагаас мэдээлснээр, бүс нутгийн агаар мандалд одоо хүртэл цацраг идэвхт бодис байгаа аж. Гэхдээ энэ нь тодорхой хугацаанд тэсвэрлэж болох түвшинд байдаг. Орос цэргүүд цахилгаан станцын ойролцоох шороог ухсанаар цацрагийн өвчин тусах болсон гэх мэдээлэл бий.

Украины засгийн газар болон Германы эрчим хүчний "Notus Energy" компани салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Төслийн багийнхан аюулгүй ажиллагааны талаар судалсаар л байна.

"Нийслэл Киев хотыг ногоон эрчим хүчээр хангах шинэ цахилгаан станц нь цэвэр, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний бэлгэ тэмдэг болно" гэж Украины Экологийн дэд сайд Олександр Краснолуцкий хэллээ.

Эх сурвалж: TCD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж