Тайсон Фюри Роналдог ардаа хаяж, хамгийн халуухан тамирчнаар тодорчээ

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Тайсон Фюри Роналдог ардаа хаяж, хамгийн халуухан тамирчнаар тодорчээ

Тайсон Фюри Роналдог ардаа хаяж, хамгийн халуухан тамирчнаар тодорчээ

Мэргэжлийн боксын шилдгүүдийн нэг Тайсон Фюри манай гаригийн хамгийн халуухан тамирчнаар тодорчээ. “Illicitencounters.com” цахим хуудасны зүгээс Их Британийн хоёр мянга гаруй бүсгүйчүүдийн дунд дэлхийн хамгийн халуухан 30 тамирчныг 1-10 хүртэл оноогоор дүгнэх санал асуулгыг явуулсан аж.

Улмаар нэгдүгээр байрт Тайсон 9.3 оноотой тодорсон бол түүний араас боксчин Энтони Жошуа, америк хөлбөмбөгийн тамирчин, дуучин Тайлор Свифтийн найз залуу Трэвис Келси, формулагийн алдарт нисгэгч Льюис Хэмилтон, Кристиано Роналдо нар удаалжээ.

Өөрийгөө хамгийн халуухан тамирчин болсныг олж мэдсэн Тайсон Фюри эхнэртээ хандан инстаграм хуудаснаа “Парис, гялс нэг юм харуулъя. Би амьдралдаа анх удаагаа хамгийн халуухан тамирчин боллоо. Роналдог ялж, түүнийг унагаалаа. Чи хоёр мянга гаруй бүсгүйчүүдийн санал асуулгаар шалгарсан хамгийн халуухан тамирчинтай гэрлэжээ” хэмээгээд “Чи азтай бүсгүй юм” гэжээ.

Та бүхэндээ “Illicitencounters.com” цахим хуудасны зүгээс тодруулсан хамгийн халуухан арван тамирчныг танилцуулъя.

  1. Тайсон Фюри
  2. Энтони Жошуа
  3. Трэвис Келси
  4. Льюис Хэмилтон
  5. Кристиано Роналдо
  6. Эрлин Холанд
  7. Жак Грелиш
  8. Рори Мклрой
  9. Лионель Месси
  10. Конор МакГрегор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж